Төмөр замын ослоор сүүлийн 10 хоногийн хугацаанд 5 хүн амь насаа алдсан харамсалтай хэргүүд гарсан ч УБТЗ-ынхан нийт ажилчид, энгийн иргэдэд ослын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, хөдөлмөр аюулгүй ажиллагааны хяналтаа сайжруулах ёстой байтал эсрэгээрээ хэргийг нууцалж байна.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Чойрын Шивээ-Овоогийн өртөөнд галт тэрэгний туслах найруулагч 20-иодхон настай залуу вагонд зүтгүүр залгах үер дунд нь хавчуулагдаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
2017.01.05-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд дахин осол гарч хүний амь эрсэдсэн,
2017.01.07-ний өдөр Толгойт өртөөний зам дээр ойролцоогоор 17-18 насны 2 оюутан охин дайруулж газар дээрээ нас барсан,
2017.01.08-ний өдөр Амгалан өртөө - Улаанбаатар хот хоорондын замын 407 км-т 15 настай охин галт тэргэнд шүргүүлж бие хүнд байгаа,
2017.01.09-ний өдөр БЗД-10 “Амгалан өртөө”-ний Төмөр замын зам засварын машинт станцын салбар II зам дээр сэлгээ хийж байсан “ДКУ 4250” мотовозын 946, 98-р вагоны хооронд холбогч найруулагч ажилтай Л /эр.52н/ нь хавчуулагдаж гэмтэн нас барсан зэрэг хэргүүд гарсан байна.
Төмөр замын ослууд хоног дараалан гарч байх энэ үед УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа ээлжийн амралттай явааг эх сурвалжаас мэдээлж байгаа юм. Угтаа 10-хан хоногийн дотор 5 хүний алтан амь эрсдэж, салбарт нь онц байдал зарлах хэмжээний хүнд үе тохиогоод байхад УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа үүрэг хариуцлагаа ухамсарлаж, амралт зугаалгаа дуусгах хэрэгтэй баймаар юм.
ТIME.MN
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ