“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөрийг “Банш” Батаа гэх нэрээр нь илүү таних биз. Тэрбээр анх хошин урлагийн “Х-Түц” продакшинд ажиллаж байхдаа “Банш” нэрийг авсан. Одоо “Мөрөөдлийн театр”-т жүжигчнээр ажиллаж, цөөнгүй дэлгэцийн уран бүтээлд тоглож яваа чадварлаг нэгэн билээ.
Тэрбээр анх “Х- Түц” продакшинд байхдаа цагаан сарын хошин хөтөлбөрөөр жүжигчин Г.Нарансолонготой эхнэр нөхөр болж, гэртээ банш хийж зардаг залуугийн дүрд тоглосноос хойш “Банш” хочийг авчээ.
Тэгвэл жүжигчин маань хочоо бодит бизнес болгохоор шийдэж өнгөрсөн оны зургадугаар сараас бууз, баншны бизнес эрхэлдэг болжээ. “Дээдийн дээд чанар амтыг танд болон танай гэр бүлд зориулав” хэмээх уриатай “Нүдэн хүнс” компаниа найзтайгаа хамтран байгуулсан аж.
Жүжигчин Д.Баттөмөр энэ бизнесийнхээ талаар 11 суваг телевикийн “Тарагтай боов” нэвтрүүлгийн үеэр хэлэхдээ “Манай найз хамтран банш буузны үйлдвэр ажиллуулах санал тавьсан. Одоо энэ бизнес маань амжилттай үргэлжилж байгаа. Энэхүү үйлдвэртээ хүнсний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан” гэж ярьжээ.
Түүний бууз, банш томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байгаа бөгөөд эрэлт ихтэй байгаа ажээ.
NEWS.MN
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ