Монгол Улсын Засгийн газраас Бразил, Индонези, Японы Осака, БНХАУ-н Хайлаар зэрэг газарт ажиллаж буй ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газрыг хаах саналыг гаргаад байгаа билээ.
Тэгвэл Япон Осака дахь Ерөнхий консулын газрын хаахгүй байх талаарх хүсэлт Гадаад хэргийн яаманд иржээ.
Тодруулбал энэ жил Япон, Монголын хооронд дипломат харилцаа тотоосны 45 жилийн ой тохиож буй. Ийм түүхэн ойн жилийг хоёр улс хамтран тэмдэглэж, харилцаагаа улам бататган хөгжүүлэх он болгох ёстой атал Осака дахь Ерөнхий консулын газраа хаах гэж байгаа нь зөв үйлдэл биш юм. Тиймээс энэ байдлыг харгалзан үзэж, Консулын газрыг хаахгүй байхыг хүссэн байна.
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ