“Дэд дарга Солонго Мөнхбат дарга АН-ын үед ажилд орсон бүх хүнийг хал гэсэн үүрэг надад өгсөн гэсэн” гэжээ


Өнгөрсөн оны намар нийслэлийн Засаг дарга С.Батболд 2012 оноос хойш хотын бүтцийн байгууллагуудад ажилд орсон хүнийг халах үүрэг өгч шуугиан тарьж байсан. АН-ынхан үүнийг хэлмэгдүүлэлт хэмээн эсэргүүцсэн. Гэтэл энэхүү “хэлмэгдүүлэлт”-ийн цаад “эзэн” нь хотын дарга бус харин ЗГХЭГ-ын дарга Д.Мөнхбат байж магадгүй хэрэг гарчээ. ЗГХЭГ-д 1993 оноос 23 жил,төрийн албанд 1975 оноос 41 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгоход нэг жил гаруйхан хугацаа үлдээд байсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референтын албан тушаалд ажиллаж байсан З.Б  нь тэрхүү давалгаанд өртжээ. Уг нь төрийн албанд он удаан ажил ажилласан зүтгэлийг хүндэтгээд нэгхэн жил тэсэж болох л байсан. Гэсэн ч үгүй аж.  Төрийн ахмад албан хаагч өдгөө гомдолтой яваа аж. Насаараа төрд зүтгээд нэгхэн жилийн дараа тэтгэвэрд гарах хүнд хатуурхсан албан тушаалтан жинхэнэ төрийн түшмэл хатагтай гэдэг ЗГХЭГ-ын дарга Ш.Солонго гэнэ. Бас л насаараа төрд зүтгэж яваа дарга хатагтайд төрийн албан хаагчдаа хайрлах хамгаалах сэтгэл хангалттай л баймаар юм.
 
 
Төрийн ахмад албан хаагч “...ээлжийн амралт эдэлж байхад ажлаас халахаар утсаар мэдэгдсэний маргааш нь Ш.Солонго даргатай уулзах үед тэрээр “Хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбат “Ардчилсан намын үед буюу 2012 оноос хойш ажилд авсан бүх хүнийг ажлаас хал гэсэн, тэр дотор З.Б гэдэг хүнийг ажлаас хал гэж надад үүрэг өгсөн, чи ажлаасаа халагд” гэсэн утга учиргүй, хууль бус шаардлага тавьж тэр өдөртөө 221 тоот тушаал гаргаж түүндээ “Төрийн албаны тухай хуулийн 22.1-д заасан “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн заалтыг үндэслэж байгаа нь энэ хуулийн заалтын утга, агуулгыг илт зөрчсөн гуйвуулсан. Мөн өдөртөө намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж уншиж сонсгосон бөгөөд уг тушаалыг надад өгөлгүй зөвхөн өөр байгууллагад шилжүүлсэн тушаалыг өгч байгаа нь гайхшрал төрүүлж байна. Энэ тушаалыг авахаар асууж хүсэхэд “тэр чамд хамаагүй, ажилгүй орхиогүй нь их юм гэж бод” гэх мэтээр даапаалж,  тушаал гаргасан өдөртөө ордны комендатурт бичгээр үүрэг өгч ажлын үнэмлэхийг  хүчээр хурааж авсан” гэжээ. Ийнхүү нэгхэн хүнийг ажлаас халах ажиллагаа маш хурдан шуурхай явагдаж өнгөрчээ. Төрд зүтгэсэн зүтгэл хөдөлмөрийг нь үнэлээд үнэмлэхийг нь ч хураан авахдаа ядахдаа наад захын хүндэтгэл үзүүлсэнгүй.  Хүчээр хурааж авах нь цаад хүндээ ямар сэтгэгдэл төрүүлдгийг Ш.Солонго дарга уг нь  мэдмээрсэн.  
 
 
Шинэчлэлийн Засгийн газрын үед тэрээр “хүргэн” Дэнзэнтэй зөрчилдөж ажлаасаа халагдаж байсан. Ажлаас нь халахад эсрэг талынхан нь ордны үүдний шалган дээр хайрцаг савыг нь нэгжсэн гэдэг. Иймэрхүү хүнлэг бус дорд үзсэн үйлдэлд хэн ч дургүйцэх нь мэдээж.  Үүнээс гадна  “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай” 2016 оны 10-р тогтоолд Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газартай байхаар урдах тогтоолоор батлагдсан орон тоо, бүтцийн нэр, үг, үсэг цэг, таслалын өөрчлөлтгүй батлагдсан нь энэ газарт бүтцийн өөрчлөлт ороогүйг баталж байгаа гэнэ. Албан тушаал орон тоо нь байсаар байтал ажлаас нь чөлөөлсөнд насаараа ажилласан ЗГХЭГ-аасаа тэтгэвэрд гарч улмаар хэрэг эрхлэхийн Ахмадын хороонд харьяалалтай байхыг хүссэн сэтгэл руу нь ус цацсан хэрэг болсон байна. 

 

НУУЦ.мн