2017 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран түрүүллээ. Шигшээ барилдаанд тэрээр Д.Хатанбаатарыг 12:0-ээр ялсан юм.
Харин шигшээ барилдааны өмнө Г.Мандахнарангийн дасгалжуулагч Ц.Цогтбаярыг "дэвжээтэй ойролцоо суусан", "дасгалжуулах эрхээ хасуулчихаад шавьдаа зөвлөгөө өгсөн" шалтгаанаар золтой л тамирчинтай нь хамт хөөчихсөнгүй. Үзэгчид олимпийн дэвжээнд хүрэл медалиа луйвардуулан нүцгэлж тэмцсэн багш, шавь хоёрын талд байсан юм. Түүний хувьд Рио-2016 олимпийн наадамд 65кг-д барилдаж шагналт V эзэлсэн. Г.Мандахнаран 2015 онд жин өгсч 70кг-д анх удаа түрүүлж байсан бол ийнхүү 2017 онд хошой аварга боллоо.
Жич: УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, А.Сүхбат нар төрийн ажлаа л хиймээр байна. Батлан хамгаалах яамны Алдар спорт хорооны дарга, дархан аварга Г.Өсөхбаярд ч энэ үг хамаарна. Өөрийн гараар босгосон 2 давхар байшингаа Төв аймгийн хүүхдүүдэд цэцэрлэг болгон өгч Монгол гэрт амьдарч буй Г.Мандахнаран гэдэг залууд баяр хүргэе.
Г.Мандахнарангийн амьдралаар кино хийсэн ч болохоор болж
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ