Архангайн нутгийнх ч урд хөршид хэдэн жил ажиллаж амьдарч, БНХАУ-ын “Дачэн” хуулийн фирмийн Монгол дахь захирлаар ажилладаг Д.Нандинцэцэгийг Ардын жүжигчин Н.Сувд ахайтны том хүү Т.Бат-Оргилын хамтран амьдрагч гэдгээр хүмүүс мэдэх болсон. ХҮН-д харъяалагдаж, цацагт хяруулын бизнес эрхлэж эхэлж буй энэ эмэгтэй улс төрд орох сонирхолтой. Тиймдээ ч ХҮН-д харъяалагдаж байх үедээ Т.Бат-Оргилтой танилцан, 20 гаруй жил ханилсан эхнэрээс салгаж дөнгөсөн. Дөрвөн хүүхдийн эцэгтэй хамтын амьдралаа эхлүүлсэн Д.Нандинцэцэгийн хувьсгалын ажил ч өөдрөг байна.
Монголын Хуульчдын нийгэмлэгийн 2017 оны ерөнхийлөгчөөр “Дачэн Дэнтонс” хуулийн фирмийн Монгол дахь захирал Д.Нандинцэцэгийг сонгож, тус байгууллагыг ирэх онд удирдахаар сонгогдлоо. Тэрбээр өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан, “Хуульчдын нийгэмлэг нь 2017 оноос дүрмээ өөрчилж, үйл ажиллагаагаа бодлогын шинэ түвшинд ахиулан ажиллаж, нийгэмдээ илүү үүрэг хариуцлага хүлээж, улс орны тулгамдсан асуудлуудаар идэвхитэй, нэгдмэл байр суурьнаас оролцох, Монголын Хуульчдын Нийгэмлэгийн эрхэм зорилго, зорилтуудыг өргөжүүлэн нийгэмд хуульчдын эзлэх байр суурийг зохистой хэмжээнд хүргэж, төрийн бодлогод хуульчдын мэргэжлийн үзэл баримтлалыг тусгадаг тогтолцоог бий болгохоор чармайн ажиллана. Нийгэмлэгийн уламжлалыг үргэлжлүүлэхийн сацуу, сургалтуудын төрөл, чанарыг нэмэгдүүлж, орчин үеийн эрх зүйн ололт амжилтуудыг улсдаа түгээх ажлыг зохион байгуулна. Эрх зүйт төрийг байгуулах эрхэм зорилгыг сэргээн, төр, олон нийтийн хамтын ажиллагаанд түшиглэн эрх зүйн шинэчлэлийн манлай байгууллага болон ажиллана” гэдгээ мэдэгдлээ.
Тovchoo.MN
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ