Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуульд ашиглах санал тоолох машин нь Америкийн Нэгдсэн Улсын хоёр ч сонгуульд хэрэглэгдсэн боловч техникийн алдаатай нь тогтоогджээ. Иймд тус машиныг дахин ашиглахыг хориглосон талаар мэдээлэл бид авсан болно.
Тус санал тоолох машиныг ашигласан тохиолдолд сонгуулийн тооллогын үр дүн шударга бус гарах магадлал байгаа тул гар аргаар хяналтын тооллого хийж санал тоолох машины гаргасан дүнтэй тохирч байгаа эсэхийг хянан шалгах зайлшгүй шаардлага байна. Иймд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт тус бүр 3-аас доошгүй хэсгийн хороодыг тохиолдлын аргаар сонгож, гар аргаар хяналтын тооллого хийн, давхар шалгах боломжийг олгож өгөхийг хүсье.
ИЗНН-аас гаргасан санал тоолох үйл явцад хяналт тавих дээрхи үйл ажиллагааг дэмжихийг улстөрийн хүчнүүдэд уриалж байна. Ингэснээр сонгуулийн дараа гарах маргаан, мэтгэлцээн, болзошгүй үймээнээс үүдэн нийгэмд учирах хохирлоос урьдчилан сэргийлж чадна. Бид сонгуулийг шударга явуулахын төлөө ажиллана.
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна