Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Мондулаан” компани орон нутгийн удирдлагуудтай хуйвалдан орон нутгийн тусгай хэрэгцээнийх гэх тодотголтой газарт олборлолт хийж байгаа гэх мэдээллийг хэвлэлүүд бичиж, нийтлэжээ. Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн албан ёсны танилцуулгаас харахад яах аргагүй тэрбээр “Мондулаан” компанитай амьдралаараа холбогдсон нэгэн болохоор “Мондулаан”-тай холбоотой элдэв асуудал дэд сайдын нэртэй хоршиж дуулдахаас өөр яахав.
Ш.Лхамсүрэн дэд сайд болохоосоо өмнө “Мондулаан трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байдаг. Тиймээс ч өдгөө “Мондулаан” компанитай холбоотой хэвлэлээр гарч яригдаж байгаа мэдээллүүдэд би огт хамаагүй гэж хэлэхгүй л болов уу.
1998 онд дулааны зуух үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг “Мондулаан трейд” ХХК нь 2000 онд уул уурхайн салбарын үйл ажиллагааг эхлүүлж алтны шороон ордоор дагнан ажиллаж ирсэн байдаг. Ямарч байсан алт, төмрийн арван хэдэн орд газар тус компани хайгуул, олборлолт хийж ирсэн байдаг.
Тус компанийн үйл ажиллагаатай холбоотой анхаарал татсан мэдээллүүд олон бий.

Тухайлбал, “Мондулаан трейд” ХХК-ийн хамгаалагч нар энгийн иргэдийг эмэгтэй, эрэгтэй гэж ялгалгүй бүлэглэн зодож эд хөрөнгөд нь халдсан хэрэг гарч байсныг хэвлэлүүд бичдэг. “Өглөөний сонин” уг хэргийн талаар хэрхэн мэдээлж байсныг ишлэн хүргэе.
“Мондулаан трейд” ХХК-ийн хамгаалагч нар 2013 оны нэгдүгээр сард энгийн иргэдийг бүлэглэн зодож эд хөрөнгөд нь халдсан хэргийн тухай мэдээлэл юм. Тус компани нь Заамар суманд “Бага хайлааст”-ын уурхайн төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан байдаг юм. 2010 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн төслийн ажлыг 2012 оны гуравдугаар сард дуусгах ёстой байсан боловч 2013 он гараад байхад олборлолт хийсээр байсан байдаг. Түүнчлэн уг төслийг хурдан дуусгахын тулд хамгаалалтын ажилчдадаа үүрэг өгсөн гэх мэдээлэл байдаг. Гэхдээ ямар үүрэг даалгавар авсан нь компанийн дотоод нууц гэж ярих хүн ч байгаа. Хачирхалтай нь, тус компанийн хамгаалалтын ажилчид сайн ажиллавал захирлаасаа “Ланд круйзер” бэлгэнд авна гэсэн сургаар өвөлжөө рүүгээ явж байсан 20 шахам энгийн иргэнийг зодож бэртээн, аминд нь хүрэх дөхсөн талаар мэдээлсэн байдаг.
Тэдгээр иргэд тус компанийн хамгаалалтын бүсээр явахаас өөр аргагүй байжээ. Хамгийн аймшигтай нь, зодуулсан хүмүүс дотор нэлээд хэдэн эмэгтэй бий аж. Зам дээр дугуй хагалагч үзүүртэй төмөр тавьж, дээрээс нь цасаар хучсанаар машинуудынх нь дугуй хагарч зогсох үед хамгаалагч залуус гарч ирээд зоджээ.
Бас болоогүй ээ, хамгаалагчид нь нэлээд согтолттой байсныг гэрчлэх хүн олон байгаа юм.
Тус сумын гуравдугаар багийн иргэн Д.Ганзориг “Алтны үйл ажиллагаа явуулдаг компаниуд иргэдийн эрхэнд халдах юу ч биш. Бид бараг өдөр бүр л алт хулгайлсан хэргээр цагдаад дуудагддаг. “Мондулаан” компанийн хамгаалалтын ажилчид гэж том биетэй хэдэн даварсан залуус байдаг. Тэд энэ сарын 5-6-нд шилжих шөнө өвөлжөө рүүгээ явж байсан 10 гаруй иргэнийг зодож гэмтээсэн тухай манай сумын иргэд бүгд хэлнэ.За даа, өөр зүйл ч ярихаас айж байна шүү. Мөнгөтөй хүмүүсийн шалны алчуур болоод яах вэ” гэснийг “Өглөөний сонин” мэдээлж байв. Түүнчлэн “Тус сумын хууль ёсны иргэний яриа иймэрхүү л байна. Түүнтэй нэлээд удаан ярилцсаны эцэст зарим зүйл тодорхой болсон юм. Зодуулсан иргэдийг хэл ам гаргаж эхлэнгүүт байдал бишдсэнийг ойлгоод “Манай захирлууд бидэнд “Ланд круйзер” машин өгнө гэсэн юм” гэх хамгаалагч хүртэл байгаа гэнэ.
Хамгийн гол нь, хамгаалагчид дотор өмнө нь тангараг өргөж төрийн цагдаагаар ажиллаж байсан тус сумын Байгаль орчны байцаагч Г.Оюунтуяа гэх эмэгтэйн хүү Д.Наранхүү гэгч залуу байсныг гэрчлэх хүн ч байгаа юм. Ихэнх алтны уурхайн хамгаалагчид өөрсдөө хориотой бүсээс алт хулгайлчихаад энгийн иргэд рүү чихэх нь жирийн үзэгдэл болсон гэнэ.Тэгэхээр өвөлжөөгөө эргэн очиж буй жирийн иргэд рүү хүний ёсноос гадуур аашилсан “Мондулаан трейд” ХХК-ийн хамгаалалтын албаны залуусын хэргийг дараад өнгөрөх нь тэднийг улам л өөгшүүлсэн явдал болох байх. Энэ мэт бусармаг явдал Заамар суманд байнга гардаг ч хуулийнхан ямар ч арга хэмжээ авдаггүй байна. Хөдөө орон нутагт гарч буй иймэрхүү хэргүүдийн талаар олон нийтэд мэдээлдэггүй учир хаалттай гэж хэлж ч болохоор.” хэмээн бичсэн байдаг.
Дэд сайдын компанитай холбоотой мэдээлэл үүгээр дуусахгүй. Төв аймгийн Заамар сумын Улаан шивэртийн аманд алт олборлох тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан “Авдарбаян” компани эрх нь ноцтойгоор зөрчигдөж буй талаар мэдээлэл хийж байв. “Авдарбаян” компани 24 га талбайд алт олборлох албан ёсны эрхтэй бөгөөд урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ хэмжээ 60 га болохоор байж. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу компанийн зүгээс талбайгаа өргөсгөх ажлаа хөөцөлдөж байх хооронд Төв аймгийн Заамар сумаас уг талбайг өнгөрсөн оны долдугаар сард орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. Гэтэл орон нутгаас нь тусгай хэрэгцээнд авсан гэх газрыг нь хамруулан Ш.Лхамсүрэн захиралтай “Мондулаан трейд” ХХК-ийн компани олборлолт хийж эхэлсэн байдаг. Уг асуудлаар “Авдарбаян” компани аймгийн засаг дарга, МХЕГ, аймгийн цагдаагийн байгууллага, орон нутгийн захиргаанд гомдлоо гаргасан ч “Мондулаан трейд” ХХК хууль зөрчсөн үйлдлээ зогсоохгүй байгаа талаар хэвлэлийнхэнд дуулгаж байсан билээ.
Тэгэхээр дэд сайд Ш.Лхамсүрэн гэж хүн бизнесээ ч шударга хийж чадахгүй байж төрийн сайд болон нь зөв явдал уу гэдэг асуулт гарч байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав