Нэр дэвшигч Булгамаа дүүргийнхээ иргэдтэй хамгийн ойр


БЗД-ийн 22-р тойрогт нэр дэвшиж байгаа Булгамаа энэ тойрогт түүнтэй өрсөлдөж буй бусад нэр дэвшигчдээс хамгийн ихээр дүүрэгтээ санаа тавьж, ард иргэд сонгогчидтой  ургахын улаан нарнаас үдшийн бүрий болтол уулзалт, цуглаан зохион байгуулж, тэдний үнэтэй санал бодлыг сонсож, тэмдэглэн өөрийн ажил хэрэгтээ тусгаж ажиллахаа хэлж байна. Өчигдөр 6 сарын 19-ны өдөр нэр дэвшигч Булгамаа өдөр бүрийн хийдэг  ажлынхаа дагуу өөрийн дүүргийн нутаг дэвсгэрүүдэд ажиллаж, амьдардаг иргэдтэй очиж уулзлаа. Түүний хамгийн түрүүнд орсон газар бол Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны томоохон төвүүдийн нэг Баянзүрх зах юм. Энэ захад олон түрээслэгчид өрх гэрийнхээ амьжиргааг залгуулж өдөр хоногынхоо мөнгийг олж байгаа. Эдгээр түрээслэгчид амьдралынхаа төлөө, ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө ч умартан ажиллаж байгааг Булгамаа нэр дэвшигч мэддэг болохоор түрээслэгч иргэдтэй уулзах гэж зорьж очсонд нь иргэд сонгогчид тун таатай хүлээж авлаа. Тэдний хувьд түрээсийн төлбөр өндөр, ажлын байрны нөхцөл тааруу бөгөөд үүнд агааржуулалт, тохижилт гээд олон зүйлийг дурдаж байсийм. Түрээслэгчдийн хамгийн ихээр санаа зовниж явдаг зүйл бол тэд нийгмийн даатгалд хамрагдаагүй гэдгийг дийлэнхи түрээслэгчид ярьж байлаа. Зарим түрээслэгчид тэтгэвэрт гарах нас нь болсон ч тэтгэвэртээ гарч чаддаггүй, мөн зээл авахад хүндрэл учирдаг,  барьцаа хөрөнгө байхгүй, батлан даагч хэрэгтэй болдог гээд амьдралынхаа бүхий л асуудлыг нэр дэвшигчид чин сэтгэлээсээ хэлж байсийм. Энэ захад өрх толгойлсон эмэгтэйчүүд ч олноор ажиллаж байна, тэдгээрийн санаа бодлыг Булгамаа нэр дэвшигч сонсож эмэгтэйчүүдийнхээ төлөө өөрийн дуу хоолой, мэргэжил, чадвараа дайчлан ажиллах болно гэдгээ амлалаа. Иргэдийн хувьд хууль эрх зүйн мэдлэгтэй хүн иргэний төлөөлөл болж бидний төлөө ажиллаасай гэж хүсэж байгаагаа яриад нэр дэвшигчийг дэмжинэ гэж дуу нэгтэйгээр хэллээ. Үүний дараа тэрээр өөрийн нэр дэвшиж буй Налайх дүүргийн иргэд сонгогчидтой уулзахаар явлаа. Энд ирэхэд хэдийнэ харуй бүрий болсон байсан ч түүнийг хүлээж уулзахыг хүссэн иргэд тойрон хүрээлж авсан юм. Алслагдсан дүүрэг гэж шоовдор хүүхэд шиг нэрлэгдсэн энэ дүүрэгт нийслэлийн олон мянган иргэн амьдардаг. Булгамаа нэр дэвшигч Налайх дүүргээ нийслэлийн хамгийн хөгжилтэй дүүрэг болгохын төлөө тэмцэж ажиллана гэж хэлж байлаа.