Сүр дуулиантай хурим хийж Өвөр Монголын тэрбумтны эхнэр болсон дуучин Сэрчмаа төд удалгүй нөхрөөсөө татгалзаад эх орондоо хүрээд ирсэн.
Тэдний салсан шалтгааныг хүмүүс янз бүрээр л ярьдаг. Тэгвэл баталгаат нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр дуучин Сэрчмаа нөхрөөсөө салсанд Жеки Чаны ресторан буруутай ажээ. “Хайрын” дууч бүсгүй Бээжинд амьдрах болсны дараахан Жеки Чаны, тухайлбал Хятад угсааны баячууд ордог, дээд зэрэглэлийн ресторанд хоёр найзын хамт хооллоод гарахдаа арав гаруй мянган ам.долларын тооцоо хийсэнд Баярт ундууцжээ. Тухайн үедээ залуу хос бага зэрэг маргалдаад өнгөрч. Үүний дараа Сэрчмаа бас л 6000-8000 ам.доллараар гоо сайхны салонд үйлчлүүлсэн, түүний эгч Баяртаас бизнес эрхлэхээр 120 гаруй сая төгрөг зээлсэн ч эхлүүлсэн бизнес нь амжилтгүй болсон тул дахин 600 сая төгрөг зээлэхийг хүссэн, дуучин Сэрчмаа гэр бүлийнхээ хамт АНУ-д амьдрахыг хүссэн ч нөхөр нь хүлээж аваагүй зэрэг шалтгаанаар нэг л өдөр дуучин бүсгүй охиноо аваад, хувцсаа баглаад Монголоо зорьжээ.
Ингэхээр Жеки Чаны тэр ресторанд хооллосноос эхлэлтэй бүх хэрэг ийнхүү манджээ. Жеки Чаны “үнэтэй” ресторан энд буруутай гэж үү?
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй