-Төрсөн он:-1958.
-Уугуул нутаг:-Дорнод аймгийн Чойбалсан сум.
-Суугуул усан:-Хатан Туулын хөвөөн дэх Сонгинохайрхан дүүрэг.
-Төгссөн сургууль:-Анагаах ухааны дунд сургууль /1978/, Анагаах ухааны дээд сургууль /1987/, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Стентоны сургуулийн англи хэлний сургалт /1991/, БНЭУ-ын Дорно дахины Аюурведийн академийн мэргэжил дээшлүүлэх курс /1992/, Бомбой хот дахь Олон улсын оюун санааны хөгжлийн академи /1993-2001/, БНЭУ-ын Удирдлага менежментийн сургууль /2000/, Сингапурын Төрийн удирдлагын академи /2003/.
-Боловсрол:
-Дээд. Удирдахуйн ухааны менежер, Төрийн удирдлагын менежер, Нийгмийн сэтгэлзүй судлаач.
-Мэргэжил:
-Хүний их эмч, багш.
Ам бүл:-Зургаа. Эхнэр, таван хүүхэдтэй.
Гадаад хэл:-Орос,
-англи.
-Эрдмийн цол, зэрэг:
-Анагаах ухааны доктор, профессор, Олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн, академич.
Ажлын дадлага, туршлага:-1986-1989 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төвийн Клиникийн эрхлэгч, 1989 оноос ЭЭЭМЭТ-ийн ерөнхий захирал, 1997-2000 онд Нийслэлийн засаг даргын нийгмийн бодлогын зөвлөх, 2000-2004 онд Засгийн газрын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх, 2001-2004 онд Төрийн өмчийн хорооны гишүүн, 2004-2006 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2008 оноос УАУЭСКТ-ийн Удирдах зөвлөлийн дарга.
-Гавьяа, шагнал:
-1997 онд Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”, 1999 онд Хүний гавьяат эмч, 2001 онд Байгаль орчны тэргүүний ажилтан, 2006 онд Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, 2009 онд Ардын эмч, АНУ-ын Намтар судлалын хүрээлэнгийн 2008 оны “Дэлхийн спортын анагаах ухааны шилдэг баг”-ийн шагнал, “СОС Киндердорф” олон улсын хүүхдийн байгууллагын дээд шагнал, Херманн Гмайнерийн академийн “Алтан одон”.
-Туурвил бүтээл:
-Уламжлал анагаах ухаан, спортын чиглэлээр эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл 10, ном товхимол тав, эрдэм шинжилгээний бүтээл нэг, зохиогчийн эрх авсан бүтээл тав, патентын эрхийн бүтээл тав.
-Сонгуульт ажил:
-Монголын “СОС Киндердорф” хүүхдийн хотходын үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Допингийн зөвлөлийн дарга, Олон улсын оюун санааны хөгжлийн академийн “Аачария” цолтой багш, Дэлхийн альтернатив анагаах ухааны дээд зөвлөлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, дээд зөвлөлийн тэрүүлэгч гишүүн, Спортын анагаах ухааны холбооны ерөнхийлөгч, Оюун санааны хөгжлийн төвийн тэргүүн, ЭМЯ-ны УАУ-ны мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэв журам, гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөлийн гишүүн асан, Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайдын Хүүхдийн үндэсний зөвлөлийн гишүүн асан.
Баримталдаг зарчим:
-Зөв бодолтой зөв амьдрах.
МЭНДЧИЛГЭЭ
Эзэн Богд Чингис хааны өлгий Их Монгол Улсын нийслэл Улаанбаатарын дөрвөн гол шүтээний нэг Сонгинохайрханаар нэрлэгдсэн дүүргийн зон олон та бүхнийхээ амар амгаланг эрье.Монголчууд төр улсаа хэнээр бариулах вэ гэдэг мэргэн сонголтоо хийх гэж буй энэ цаг үед эрхэм та бүхнийг төлөөлөн хууль тогтоох дээд байгууллага УИХ-д ажиллах эрхийн төлөө өрсөлд гэсэн хариуцлагатай үүргийг надад МАХН-аас оноосон юм. Энэ намын бодлого эгэл ардынхаа төлөө гэсэн чин зорилготой минь яв цав тохирч буй учраас улс төрийн энэ сонголтыг хийж, төрийн их үйл хэрэгт мэддэг чаддаг бүхнээ зориулахаар зориглосон минь энэ. Энгийн нэгэн эмч би хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тасралтгүй ..... жилийн турш зүтгэж яваа билээ. Энэ хугацаанд төрд тодорхой алба хашиж, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад тулгамдаж буй олон чухал асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөх замаар гар бие оролцож явсандаа баяртай байдаг. Гэвч сүүлийн үед сайн эмч байж, олон хүнийг аюулт өвчнөөс ангижруулж байгаадаа сэтгэл ханаж болохооргүй үйл явдлууд өрнөж байна. Хамгийн наад зах нь Монголын хүн амын эрүүл мэнд жилээс жилд доройтож, энэ асуудал монгол хүний генийн хэмжээнд яригдахдаа тулж буй нь миний сэтгэлийг байнга зовоож буй юм. Хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол зэрэг хүний эрүүл аюулгүй амьдрах наад захын эрх байнга зөрчигдөж байна. Үүний улмаас монгол хүний эрүүл мэнд доройтож эдгэрэшгүй өвчинд өртөх ихэсч, урьд өмнө дуулдаж ч байгаагүй элдэв төрлийн хавдар зэрэг аюулт өвчнүүд бидний цөөхөн монголчуудыг цаг бусаар хорвоог орхих шалтгаанд тооцогдон заналхийлэх болсныг ч анхаарахгүй орхих аргагүй байна. Эмч хүний хувьд өвдсөн хойно нь эмчлэхээс илүүтэй хүн ардаа эрүүл аюулгүй орчинд эсэн мэнд ажиллаж амьдрах нөхцөл бололцоогоор хангахыг төрийн бодлогын хэмжээнд хүргэж шийдвэрлүүлэхэд миний хувь нэмэр байх ёстой. Тэгээд ч би энэ дүүрэгтэй хувь заяагаа холбоод олон жил болж байна. Их хотын минь хамгийн олон хүн амтай, хамгийн том дүүргийн хувьд тулгамдсан асуудал олонтой, туулах зам урттай нутаг. 60 гаруй мянган өрхийн 260-аад мянган хүн амынх нь дунд нийгмийн наад захын үйлчилгээ авч чадахгүй, хотод хэрнээ хөдөөгөөс ч дор нөхцөлд амьдарч буй хүн олон. Энэ хүмүүсийн аж амьдралыг мэддэгийн хувьд, эгэл олноо гэсэн эмчийн сэтгэлээ төрийн төлөө зориулахаар шийдсэнийг минь эрхэм сонгогч та хүлээн авна уу. Хэрэв та бүхэн надад итгэл хүлээлгэвэл төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, мэддэг чаддаг бүхнээ зориулахад бэлэн байна.Мэргэн сонголтын эзэн танд мэхийн хүндэтгэсэн Ж.Хатанбаатар
“Элэгний” Ж.Хатанбаатарын ертөнцөөр аялахуй…МОНГОЛЫН АНАГААХ УХААНД ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН СОНГОЛТ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа