“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас Эрүүгийн хуулийн 111 буюу гүтгэх зүйлчлэлийг авч хаяхад нэгдэхийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд уриалж байгаа билээ. Энэ нь сэтгүүлч гүйцэтгэсэн үүргийнхээ төлөө гэмтэн болж буйд шүүмжлэлтэй хандахаас гадна НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг давхар шаардаж буй. Өөрөөр хэлбэл, НҮБ-аас Монголын Засгийн газарт нийгмийн хоточ нохойн үүрэгтэй сэтгүүлчийн эсрэг зэвсэг болгон ашиглаж байгаа гүтгэх зүйлчлэлийг Эрүүгийн хуулиас авч хаяхыг даалгасан байдаг. Гэвч манай улс энэ үүргээ одоо болтол биелүүлээгүй байгаа юм. Тэгвэл “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын санаачлагыг ИЗНН болон Иргэний хөдөлгөөний намаас “Уг заалтыг халж, Иргэний хуулиар шийдэх нь зүйтэй” гэсэн саналыг бүрэн дэмжиж байна гэжээ. Тодруулбал, ИЗНН-ынхан “Энэ заалтыг халахыг дэмжиж байгаа нь манай намын байр суурь. Иргэний хуулиар шийддэг болоход хариуцлагыг нь сэтгүүлч, нийтлүүлсэн хүн бус харин хуулийн этгээд бүрэн хүлээдэг байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Б.Манлайбаяр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу
Орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэчилж, чанар, хүртээмжийг сайжруулна