Нийслэл хотод өнгө нэмсэн олон хороололууд сүндэрлэж байгаа боловч түүнд амьдран суугчдад нийтийн тээвэр хүрэлцэхгүй байх нь элбэг. Учир нь манай улсын зам даацаа дийлэхгүй байх тохиолдол байнга нүүрлэсээр, нийтийн тээврийн үйлчилгээ авч чадахгүй байна.
Баянмонгол, Дүнжингарав, Кристал таун, Жаргалан, Оддын хотхоныхон хороололынхоны энэ асуудлыг Улаанбаатар хотын Нийтийн тээврийн газрынхан шийдвэрлэж байгаа бололтой.
Энэ хороололуудад амьдардаг 10000 өрхийн эрх ашигт нийцсэн ажлыг Нийслэлийн дэд бүтэц, хот байгуулалт хариуцсан орлогч дарга Б.Мөнхбаатар шийдвэрлэхээр судлаж байсан ба түүнийгээ ч ажил хэрэг болгож чадсан бололтой.
Нийтийн тээврийн шугам М55 Баянмонгол-Багатойруу гэсэн чиглэл нь эдгээр хорооллуудаас гараад Энхтайвны гүүрээр хотын төв орж МУБИС – МУИС-Цэцэг төв –Нарантуул захын баруун гүүрээр гарч явах төлөвтэй байна.
Шинэ нүхэн гарцын ажлыг байнга шалгаж шаардан, төлөвлөгөөт хугацаанд нь багтаан ашиглалтанд оруулахаар зүтгэж, нийтийн тээврийн шинэ шугмыг нээх ажлыг зохион байгуулсан Б.Мөнхбаатар тус хорооллын иргэдийн талархалыг хүлээх нь тодорхой.
Б.Саруул
Зургаан сум шар усны үерийн маш их эрсдэлтэй байна
Авлигын болон мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ