УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ тойргынхоо сумдуудад ажиллаж сонгогчидтойгоо уулзалт хийж байна


Өмнөговио өөрсдөө хөгжүүлцгээе уриатайгаар энэ удаагийн сонгуульд төрөлх нутагтаа нэр дэвшиж байгаа Дашдэмбэрлийн Бат-Эрдэнэ тойргынхоо ард иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж санал хүсэлтийг нь сонслоо. Нэр дэвшигч Дашдэмбэрлийн Бат-Эрдэнийн очсон сум бүрийн иргэд сонгогчид уулзалтанд өргөнөөр оролцож дэмжиж байгаагаа илэрхийлж өндөр сэтгэгдэлтэйгээр угтан авч байлаа.
Нэр дэвшигч Д. Батэрдэнийн сүүлийн 7 хоногт ажилласан Өмнөговь аймгийн баруун сумд болох Ноён, Сэврэй, Булган сумд бол уул уурхайн асуудалгүй бүс нутаг хэдий ч байгалын үзэсгэлэнт газраа түшиглэн аялал жуулчлалыг бүрэн хөгжүүлэх боломжтой сумдууд юм. Энэ сумдын ард иргэд байгалын үзэсгэлэнт тогтоцоо түшиглэн  аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлттэй байгаагаа уулзалтаар илэрхийлж байлаа.
Сум орон нутаг бүрт л нэн тэргүүнд ард түмний санааг зовоосон олон асуудлууд байна. Тухайлбал Сэврэй сумынханы гол хүсэлт бол Хонгорын элс буюу Уудмын хөндийн элсийг гаталхад маш хүнд бэрхшээлтэй байдаг.3 км газарт гүүр тавих асуудал, заг их сүйтгэгдэж байгаа зэрэг олон шийдвэрлэх асуудлууд  байгаагаа ярьж  байлаа. Энэ асуудлаа зүгээр ч нэг асуудал болгосонгүй Нэр дэвшигч Д. Бат-Эрдэнийг гарцаагүй УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж гишүүн болох хүндээ хийх ажил албыг нь даалгаж иргэд сонгогчид нь захиж байлаа.


Дараагийн уулзалт хийсэн сум бол Булган сум. Улсдаа улаан лоолиороо, дэлхийд бол үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдгээрээ алдартай. Сумын 200 гаруй өрх газар тариалан эрхэлж хүнсний ногоо тариалж өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээгээр аймаг орон нутаг цаашилбал улсдаа экологийн цэвэр хүнсний ногоо нийлүүлдэг. Мөн аялал жуулчлал хөгжиж байгаа эхэлж байгаа сум юм.
Нэр дэвшигч Дашдэмбэрлийн Бат-Эрдэнийн очсон сум бүрийн  ард иргэд нутгийн хүүгээ хүндэтгэн угтаж, сонгуулийх нь ажилд амжилт хүсч алд цэнхэр хадгаа дэлгэж, хурдан морь бэлэглэж Өмнөговио өөрсдөө хөгжүүлэх уриалгыг нь дэмжин амжилт хүсч байлааУулзалт бүрт  говийн ард түмний санаа зовж санал хүсэлтээ илэрхийлж байгаа    нийтлэг асуудал бол  өнөөдрийн төдий асуудал гэхээсээ илүүтэйгээр маргаашийн тухай ирээдүйн хөгжил дэвшлийн тухай ,уул уурхай, газрын баялаг,  ус, зам, байгал орчны асуудал, аймаг орон нутгийн хөгжил, дэд бүтэц зэрэг олон тулгамдсан асуудлуудыг хөндөж ярьж байна аа..Өмнөговьчууд энэ бүх асуудлуудыг шийдвэрлэхэд нутгаа төлөөлж ихийг хийж бүтээж чадах одоо ч нутаг орныхоо төлөө хийсэн ажил бүтээн байгуулалт нь нүднээ илхэн байгаа нэр дэвшигч Дашдэмбэрлийн Бат-эрдэнийг  дэмжиж сонгохоо илэрхийлж байлаа.