Энэтхэгийн баруун нутгийн Пуна хотын мөнгө хүүлэгч Пхужег дэлхий хийтэд алтан хүн хэмээн нэрлэдэг. Учир нь тэрээр дэлхий дээрх хамгийн үнэтэй цамцыг худалдан авч өөрийгөө алтаар чимдэг байсан аж. Харин түүнийг бусдын гарт амиа алдсан талаар Энэтхэгийн цагдаагийн газраас мэдэгджээ.
Түүний үхэлтэй холбогдуулан дөрвөн хүнийг баривчлан байцааж байгаа ба мөнгөтэй холбоотой маргааны улмаас түүний аминд хүрсэн хэмээн цагдаа нар сэжиглэж байна. Цагдаа нарын мэдээллэж буйгаар, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу 7-р сарын 14-ны орой нэгэн төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр Пхуже руу 12 хүн халдаж чулуу шидэн, мэс ашиглаж хөнөөсөн байна. Датта Пхуже 2013 онд гурав гаруй кг жинтэй, 250 мянган долларын үнэ бүхий алтан цамцыг худалдан авснаар олон нийтийн анхааралд өртөж байсан юм. Тэрээр биеэ бараг тэр чигээр нь алтаар гоёдог байсан аж. Өмнө нь Пхуже, ВВС телевизэд ярилцлага өгөхдөө “Зарим хүмүүс надаас "яагаад ийм их алтан эдлэл зүүж, хэрэглэдэг юм бэ?" гэж асуудаг. Энэ бол миний мөрөөдөл. Зарим элит хүмүүс “Audi” эсвэл “Mercedes”-тэй болохыг хүсч, том том автомашин худалдан авдаг. Харин миний сонголт бол алт” хэмээн ярьж байжээ.
Б.ЦОГ
Medee.mn

Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ