Энэ оны зургадугаар сар сонгуулиар амьсгалсан, хүн бүр улс төр ярьсан, санаа зовнисон, цэц булаалдсан, зурагтаар үзэх сонин зүйлгүй, өдөр шөнөгүй хаалга цохиж сурталчилгаа тараасан сар болж, ард иргэд, олон нийт эхнээсээ залхаж байна. Тэгвэл залуусыг сэргээх нэгэн арга хэмжээг энэ сарын 17-нд “Эх Орондоо хайртай залуусын нэгдэл”-ээс Эрх Чөлөөний Талбайд амжилттай зохион байгууллаа. B-Boy Battle тэмцээнийг Монголын Брэйк Бүжгийн Холбоо хамтран тус холбоо байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан хийжээ.
Тус арга хэмжээнд Брэйк бүжгийн “Black Team”, “Hooligance”, “Crush”, “Reflex”, “Yo-Lution”, “Onyx” зэрэг хамтлагууд оролцож ёстой л “барууны” кинонд гардаг залуусын эрч хүчтэй, доргио, хип хоп, брейк бүжгээр өрсөлдсөн юм. Монгол залуучууд гадныхнаас юугаараа ч дутуу биш юм гэдгийг энд нотоллоо. Брейк бүжгийн 10 гаруй хамтлаг болон ганцаарчилсан төрөлд өөр бусад хамтлагийн бүжигчид оролцсон юм. Энэ өдөр Эрх Чөлөөний Талбайд брэйк бүжиг сонирхдог олон залуус цуглаж, хамтдаа “доргиж”, нэгэн өдрийг цоглог өнгөрүүллээ. Түүнчлэн дуучин Бобо, S4 хамтлагийн Хишгээ, реппер Цэцээ нар залуустаа ая дуугаа өргөн мэндчилсэн юм.
Дашрамд дурдахад Эх Оронч Залуусын Нэгдэл нь аль нэгэн улс төрийн намын харьяа биш бөгөөд цаашид эх орондоо хайртай, Монгол залуу хүн бүрийг өөрсөддөө нэгдэхийг уриалан нийгмийн сайн сайхан, хүмүүнлэгийн болон хөгжлийн салбарт олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоон хоногт 479 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад хүргүүлжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!