Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ.Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Дөрвөн тэгш ой тохиосон наадам өнгө төгөлдөр эхэлж байна. Үндэсний их баяр наадам бол монголчуудын бүтээсэн гайхамшигт соёл, ундарга булаг юм. Ард түмний сонголтоор УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүн шинэлэгдэн өөрчлөгдөж байна.
Монголчууд бид нэг эх оронтой, хүн бүр хувь заяандаа эзэн болж урагшаа тэмүүлж ажиллая.Монгол түмнийхээ цэнгэлийн манлай үндэснийхээ их баяр наадмыг 8 дах удаагаа нээж байна.Газрын хол усны уртаас олон зочин ирж байна. Ази, Европын орнуудын төрийн өндөр дээд зочид Монголын зүг жолоо залж байна. Түрүүч нь ирж ар араасаа уяан дээр бууж байна. Нэрээ хичээе, өндөр дээд зочдоо хүндлэн угтъя.Энэ өдрүүдэд Монгол хүн байгаа газар бүр наадам болж байна. Дэлхий ч сонирхож байна. Бөхчүүд нь хүчтэй, хүлэг нь хурдтай, харваачдын цэц улам оночтой байг. Хотол олноороо өргөн дэлгэр сайхан наадаарай” хэмээлээ.
Э.Нашка
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ