Цахим ертөнцөөр П.Баярцэнгэлээ чи шүү гэсэн мессэж хөврөөстэй байгааг та анзаарсан л байлгүй. Арга ч үгүй биз. Үзэгчдийг хоёр сар гаруйн хугацаанд байлдан дагуулсан уг шоуны ялагчаар П.Баярцэнгэл гэх өие жижиг ч бэлчэээр томтой энэ залуу шалгарч 20 сая төгрөгийн эзэн боллоо. Оролцогчдын хувьд дугаар бүртээ улам чанаржиж, хүчтэй болж байсан финалын шатанд “Яг түүн шиг шоу”-ны ялагчаар яг хэн нь тодрох нь шийдэгдээгүй байсан ч П.Баярцэнгэл үзэгчдийн мессэж санал болон өмнөх дугааруудынхаа үзүүлбэрийн нийлбэр оноогоор ялагч болж чадлаа.
“Яг түүн шиг” шоуны финалын шатанд оролцогч дуучин П.Баярцэнгэл тайзнаа Бруно Марс болон гарч ирж үзэгчид болон шүүгчдийг гайхшруулсан юм. Тэр бүү хэл түүний энэхүү гайхалтай үзүүлбэрийн дараа шүүгч поп дива Сараа “Жижигхэн шавилагхан залууд ийм их авьяас байдаг юм аа” хэмээн магтан байсан бол шүүгч Г.Ганхүү “1000 ам.доллар хэмнэж өгсөнд баярлалаа. Хэрвээ Бруно Марсын тоглолтыг эхний эгнээнээс үзвэл 1000 ам.доллар байдаг. Харин одоо надад түүний тоглолтыг үзэх шаардлагагүй боллоо. Би Бруно Марсыг үзлээ. Чи төгсгөлд нь сайхан жин тавьж өглөө. Би чамайг Витасыг тайзнаа амилуулж байхад хоолойг чинь шалгуулмаар байна гэж хэлж байсан даа. Чи яаж энэ олон дүрд хувирч ингэж дуу хоолойг нь яг түүн шиг дуурайж чадаж байна аа” хэмээн дуу алдан байлаа.
Э.Нашка
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ