Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбайд өчигдөр “Дээлтэй Монгол” наадам 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Жил ирэх тусам хүрээгээ тэлэн байгаа энэхүү наадмыг дотоод, гадаадын олон жуулчид үзэж сонирхохын зэрэгцээ Монгол үндэсний хувцсаар гоён нэгээхэн хэсэг нь болдог билээ.Тус наадам нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа юм.
Энэ жилийн "Дээлтэй Монгол" наадам уламжлал ёсоороо есөн дүүрэг болон томоохон байгууллагуудын төлөөллүүд монгол дээлтэй парадыг эхлүүлж, дүүргүүдийн мэндчилгээ болоод хамтлаг, дуучдын гайхамшигт уртын дуу, урлагийн үзүүлбэрүүдээр цааш үргэлжилсэн. Үүнээс гадна "Хамгийн сайхан дээлтэй хос", "Монгол дээлээр гангарсан хамгийн дэгжин гадаадын хос" гээд наадмын хүрээнд зохион байгуулагдах тэмцээн, уралдаанд залуус төдийгүй ахмад буурлууд ч өргөнөөр оролцож байлаа.Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын Ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллан урлаг соёлынхон болон нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл тайзнаа ирсэн зочиддоо өөр өөрсдийн үүдээ дэлгэсэн юм.Ингээд “Дээлтэй Монгол” наадамчдын гэрэл зургуудаас хүргэе.
Э.Нашка
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ