Өнөөдөр хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг 97.1%-ийн саналаар дэмжлээ. Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлтэй танилцацгаая.
Ж.Эрдэнэбатын аав Г.Жаргалтулга нь Мандал сумын Хэрх ЕБС-д захирлаар ажиллаж байжээ. Г.Жаргалтулгыг үндэсний бөхийн аймгийн хурц арслан цолтой бөх байсан гэдгээр нь Сэлэнгийнхэн андахгүй. Улсын гарьд Пунцагийн Сүхбат гарьдын багш байсан гэдэг. Ээжийг нь Л.Пүрэвдулам гэх агаад аав ээж хоёр нь хоёулаа Сэлэнгийн Мандалын харьяат.
Ж.Эрдэнэбатын хувьд аав, ээжээс дөрвүүлээ аж. Ерөнхий сайдын эхнэрийг нь н.Тунгалаг гэдэг бөгөөд тэд гурван хүүхэдтэй. Том охин нь “Мон Турк” дунд сургуульд, дунд охин нь “Хобби” дунд сургуульд, бага хүү нь цэцэрлэгт явдаг.

Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул болохоор ч тэр үү газар тариалан, мал аж ахуй, санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг. Харин бизнесийг нь эхнэр болон дүү нар нь хариуцдаг гэнэ.

Баруун гар талаас Ерөнхий сайдын гэргий хатагтай Тунгалаг
Эх сурвалж: Breakingnews.mn
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ