АНУ “БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун болон тус улсын өндөр албаны 22 хүнийг хүний эрх зөрчиж байна” хэмээн үзэж, тусгайлан хориг тавьсан байна. “Өнөөдөр бид хүний эрхийг байнга зөрчиж буй Хойд Солонгосын удирдлагад хариуцлага тооцохын тулд нэг алхам хийлээ” гэж АНУ-ын Засаг захиргааны өндөр албаны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.
Хүний эрх зөрчигдөж байгаа талаар хэлэхдээ бөөнөөр хорих лагерь, Өмнөд Солонгос руу зугтахыг оролдсон болон эх орноо орхин гадаадад гарсан гэж хүмүүсийг мөрдөн мөшгиж байгаа зэргийг дурдсан байна. “Энэ хориг хүний эрхийг зөрчиж буй Хойд Солонгосын удирдлагуудын эсрэг авч байгаа анхны хориг. Вашингтон энэ хоригт орсон хүмүүсийн нэрийг цаашид шинэчилж байх болно” гэсэн байна.
Энэхүү хоригийг АНУ-ын Сангийн яам мөрдөж, нэр бүхий хүмүүсийн дансыг царцаах, Америкийн компани, хувь хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоохыг хориглох аж. Энэ хориг БНАСАУ-ын удирдагч болон бусад албан тушаалтнуудад нөлөөлөх үү гэсэн асуултад АНУ-ын Засаг захиргааны төлөөлөгч “Энэ нь БНАСАУ-ын удирдагчидтай хамтран ажиллахыг хүсч байгаа дэлхий нийтийн бүхий л компани аж ахуйн нэгжүүдэд хатуу сануулга болно” гэж хариулжээ.
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ