Боловсрол суваг телевизээс зохион байгуулж үзэгчдийн хүртээл болж буй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг монголчуудыг байлдан дагуулж буй. Өнгөрсөн долоо хоногт хагас финалынхаа ард гарсан оролцогчид энэ бүтэнсайн өдөр ялагчаа тодруулна. Мэргэжлийн дуучин, жүжигчин, загвар өмсөгчдөөс бүрдсэн оролцогчид дор бүрнээ хувь хувийнхаа бэлтгэлийг базаан амьсгаа дээгүүр яваа нь тодорхой.
Харин тэдний дунд мэргэжлийн дуучин биш ч гэлээ мэргэжлийн дуучдаас дутахааргүй мэдрэмжтэй, хэлний мэдлэгтэй, тайзны ур чадвар, аливаад хандах хандлагаараа, үзэгчдийн таашаалд нийцэж яваа эрхэм бол загвар өмсөгч Э.Энхболд. Нэвтрүүлгийн дугаар бүртээ үзүүлбэр нь улам чанаржиж шилдэг зургаан оролцогчдын нэг болж чадсан түүнийг хамтран оролцогчид нь Энхболдоос суралцах юм их бий гэж үнэлсэн нь түүнийг хэр сайн оролцогч вэ гэдгийг бэлхнээ харуулж байгаа юм. Тиймээ, Э.Энхболдоос суралцах юм их бий, мэргэжлийн дуучин биш ч гэлээ эн тэнцүүхэн хүчтэй өрсөлдөж яваа түүнийг нэвтрүүлгийн ялагч болчихоосой хэмээн хүлээж суугаа хүмүүс олон бий. Гэхдээ тэр өөрийгөө хэн бэ гэдгийг уг шоугоор бүрэн харуулж чадлаа. Түүнд амжилт хүсье.
Э.Нашка
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ