Гутаан доромжлолтын эсрэг ижил хүйстнүүдийн холбоо /GLAAD/ болон "Интерскоп” дуу бичлэгийн студи хамтран өнгөрсөн сард Флорида мужийн Орландо хотод болсон аймшигт халдлагад өртөж хохирсон хүмүүст зориулсан дууг хамтран зохиож, түүнийг нь Женнифер Лопез, Бритни Спирс, Мэри Ж.Блэйж нар хамтран дуулах ажээ.
"Hands” буюу "Гарнууд” хэмээх нэртэй уг дууг лхагва гарагаас эхлэн "iTunes”-аар цацан борлуулж эхэлжээ. Энэ дууг дуулахад Селена Гомез, Имэйжин Драгонс, Жуанес, Пинк, РуПаул, Мегэн Трэйнор болон Гвен Стефани нар мөн оролцжээ.
Борлуулалтаас олсон орлогыг Флоридагийн хохирогчдын сан, GLAAD болон Флоридагийн ЛГБТ төвүүдэд хандивлах юм.
Зургадугаар сарын 12-нд "Пулс” хэмээх ижил хүйстнүүдийн цуглардаг шөнийн клубт террорист халдлага болсны улмаас 49 хүн амь үрэгдэж, олон хүн шархадсан билээ.
"Hands” дууг Грэммийн шагналт Марк Ронсон /Эми Уайнхаус, Бруно Марс/ хамтран найруулсан бол ая, үгийг, Жастин Биберийн "Sorry”, мөн Селена Гомесийн хамтран "Good for You”” зэрэг дуунуудыг зохиосон Жулиа Майклс, Жастин Трантер нар хамтран бичжээ.
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ