“Та нарын нүдэнд тэнэг мангар, согтуу хөлчүүгээр харагддаг, тахир дутуугаар нь дууддаг тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна... Миний хэлэх үгийг дуустал нь сонсохыг л хүсье” хэмээн Буянжаргалын Болороо гэх бүсгүй өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн бичлэгийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээсэн.
Зургадугаар сарын 27-нд анх нийтэлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж хэн юм, тэдэнд ямар хүсэл, мөрөөдөл байдаг, түүнийг биелүүлэхэд юу саад болдог талаар өгүүлсэн түүний бичлэгийг өнөөдрийн байдлаар 400 гаруй хүн үзэж 9800 орчим хүн шэйр хийж бусдад түгээсэн байна.
Төрөхийн хүндрэл, эмчийн хариуцлагаас болж өнөөдөр тархины саажилт хэмээх өвчтэй болсон хэдий ч бусдын адил сурч боловсрохыг хичээж, улс төр судлаач мэргэжлээр МУИС-ыг төгссөн байна. Харамсалтай нь өнөөх л хөгжлийн бэрхшээл гэсэн тодотголоосоо болоод өдийг хүртэл тогтсон ажлын байртай болж чадахгүй байгаа аж.
Тиймээс л өөртэй нь ижил олон мянган залуусын дуу хоолой болж уг бичлэгийг хийсэн түүний хүсэл биелж Ерөнхийлөгчийн сонорт хүрсэн байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ерөнхий сайдыг томилох саналыг зөвшилцөх үеэр түүний бичлэгийн талаар дурдсан юм. Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Ж.Эрдэнэбатыг ажлаа хүлээн авсны дараагаар анхаарах асуудлын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт байх ёстой гэдгийг Ерөнхийлөгч зөвлөлөө.
Тэрээр “Хүмүүс халамж нэхэхээс илүү ажлын байртай, орлого нь нэмэгддэг байхыг хүсэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй Буянжаргалын Болороо гээд иргэн нүүр номд нэг бичлэг тавьсан байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгоход анхаарахыг тэр иргэн хүсэж байна. Манай хуульд ч байдаг, хоёр намын мөрийн хөтөлбөрт ч бий. 25-аас дээш ажилтантай байгууллага 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ёстой. Үүнийг ажил хэрэг болгож, шаардлага тавьж, дэмжихийг Болороо уриалсан байна лээ. Би түүнтэй санал нэгдэж байна” гэсэн юм.
Буянжаргалын Болороогийн бичлэгийг бүрэн эхээр нь үзнэ үү.
Эх сурвалж: GOGO.MN
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ