Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон МАН-ын залуус ямар хурдан “бойжино” вэ?
Харц дээгүүр, хамар сартгар, үг хэл хурц, үйлдэл бардам. Өөртөө итгэлтэй. Тэд их хурдан том болохыг хүсэж байгаа нь илт. “Би компьютерийн цаанаас нүүрээ нуун, коммент бичиж байсан лалар чинь байна” гэж агсраад л, Бат-Үүл баатрыг бараг л барьж авч зодох нь ээ.
МАН-ын ялалтыг залуучууд нь хариуцлага гэж харахаасаа урьтан нуусан нүүрээ ил гаргаж, албан тушаал хуваалцах алтан боломж гэж бодсон нь сонгуулийн маргаашаас харагдаж, шуудхан танигдаж эхлэв.
Болоогүй байна. Юу ч эхлээгүй байна. Ерөнхий сайд ч ажлаа аваагүй байна. Сонгууль дуусаад арав хоног ч өнгөрөөгүй байхад ялсан намын баавраа ямар эрт гаргах юм бэ, МАН-ын залуучууд.
“Нам яллаа, би яллаа, МАН-дан бадарна аа” гэж гуяа алгадан гүйж яваа Ардын намын залуус дунд улс орны амьдрал, төр түмний хүндлэл, ер нь уужуу алсыг тавьж харах хүн хэчнээн байгаа бол гэж эргэлзэхэд хүрч байна. МАН-ыг “мангар бацаан”-ууд нь “алж” мэднэ гээд хэлчихэд ч буруудахгүй харагдаж эхэллээ.
Ардын нам сайндаа биш Ардчилсан намын алдаан дээр дөрөөлж ялсныг тэдэнд сануулъя.
Болоогүй байна. Юу ч эхлээгүй байна. Ерөнхий сайд ч ажлаа аваагүй байна. Сонгууль дуусаад арав хоног ч өнгөрөөгүй байхад ялсан намын баавраа ямар эрт гаргах юм бэ, МАН-ын залуучууд.
Намын байраа тойрч, тойглож гүйснийхээ шагнал болгон авах албан тушаал эрх мэдэл дээрээ очиж амжаагүй мөртөө зөвхөн ялалтын мэдээ сонсоод нүдэн дээр өөрчлөгдөж байгаа энэ олон залуусын зан цаашид хаа хүрч, хэрхэн эвдрэхийг таашгүй.
МАН тиймээс залуусаа таних нь чухал гэдгийг эртхэн сануулъя. “Хүмүүжилгүй” хөвгүүддээ дээр чинь төр, дэргэд чинь ард түмэн байгааг хэлж, дарж явахгүй бол өмнөх ялагдлын өс хонзонгоор төрийн албыг түймэрдэж мэдэх хүн танай намд олон байна.
Эх сурвалж: NEWS.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Таксинд явах нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчиндсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
МҮБХ-ноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь