Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход тавхан хоног үлдлээ.Түүхэн тэгш ойн баярууд давхцсан энэ жилийн үндэсний их баяр наадмын нээлт монгол хүн болж төрсөндөө бахархаж, эртний түүхийн эзэд гэдгээрээ омогших сэтгэгдэл төрүүлэхэд агуулгаа чиглүүлжээ. Монгол Улсын Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолтыг найруулахаар сургуулилтдаа гарч хэдийнэ бэлтгэл хангагдсан талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ.
Нийт 1500 орчим хүний бүрэлдэхүүнтэй багт урлаг соёлынхноос гадна цэргийнхэн багтсан аж. Уран бүтээлчид, цэрэг эрс энэ сарын 2-ны өдрөөс эхлэн сургуулилтдаа гарч, нээлт, хаалтын тоглолтоо наадамчин олондоо тавихаар бэлдэж байна.Төрийн наадмыг уламжлалт баяр гэдэг утгаар нь найруулагч харж, наадмын хөтөлбөрөө Хүннү, Ром гүрнээс эхлээд 810 жилийн тэртээх Их эзэн Чингис хааны байлдан дагуулалт, манжуудыг дарж, тусгаар тогтнолоо бадраасан Богд хаант засаглалын үе гээд түүхийг он жил дараалалаар зангидаж, боловсруулжээ. Товчхондоо бол, Монголын түүхийн хуудаснаас дөрвөн гол хэсгийг чухалчлан авч, үзэгчдэд урлагийн бүтээл болгон үзүүлэх юм байна.Сонирхуулахад Н.Наранбаатар найруулагчийн найруулсан наадмын нээлтийг үзэхээр хмүүс дугаарлаж байна гэсэн шүү.
В.Баяраа
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ