"Цензургүй яриа" нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг тавдугаар сарын 25-ны өдрөөс улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргээр Эрүүгийн цагдаагын газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Тэгвэл Л.Мөнхбаясгаланд 10 жилийн хорих ял төлөвлөж, яллагдагчаар татсан тухай мэдээллийг тэрбээр өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Үүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Энэ талаар Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа:
"Өнөөдөр та шиг юмнуудын эрин үе байж болно. Гэхдээ ирээдүйд цаг өөр болноо за юу" гэсэн ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсны утсандаа үлдээсэн бичлэгийг дүн өвлийн хүйтнээр түүний амиа алдсан Хөвсгөл далайн эрэгт сонсч хоолой зангирч билээ. Харин өнөөдөр надад яг тийм үе тулж ирлээ. Тиймээ, Сүмбээ чиний гэрээс үнэн юм. Өнөөдөр эд нар шиг юмнуудын эрин үе байж болно, гэхдээ цаг өөр болноо. Гагцхүү тэр цагийг авчиралцахыг хичээлээ. Доод тал нь 10 жилийн хорих ялтай онц хүнд гэмт хэргийн яллагдагчаар татагдахдаа би бүр ч сайн ойлгож байна. ХҮН НЬ БАЙВАЛ ХЭРЭГ НЬ ОЛДДОГ гэдэг үнэн юм. 10 жил хоригдлоо ч миний сэтгүүлч хэвээрээ, үзэл бодол минь хэвээрээ байх болно. Хэзээ нэгэн цагт энэ хилс хэргээр яллах гэж оролдож байсныг цагаатгаж л таарна.
Өнөөдөр нийгэмд над шиг сэтгүүлч хэрэггүй, шоронд л суух ёстой юм бол тэнд нь очноо!!! Харин үзэл бодол минь хэвээрээ оршино, үхчихдэггүй юм бол!!!! 5р сарын 25 ны өдөр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо руу оффшор дансны тухай хэргийн материал авч гишүүнээр элсэхээр АНУ руу явах гэж байхад эрүү үүсгэж саатуулснаас хойш сар гаруй Эрүүгийн цагдаагийн үүдийг сахиж дуугүй байсан. Харин өнөөдөр ийнхүү яллагдагчаар татагдлаа... сайд асан А.Гансүхтэй үгсэн хуйвалдаж, МИАТ ыг дээрэмдэхдээ онц хүндээр гэмт хэргийн бүлэг зохион байгуулж залилан завшиж хулгайж луйвардсан гэх хэрэгт чихэгдэж байна. Би МИАТ ыг дээрэмдээгүй. Би эрх бүхий албан тушаалтан биш ээ...Сайн төр, шударга ёс хэзээ нэгэнт цагт ирж л таарна. Хэрэг хийгээгүй нь хэзээ нэгэн цагт тогтоогдож цагаадах цаг заавал ирнэ. Мөнгө төлж миний талаар мэдээлэл цацах гэж оролдсоныг сэтгүүлч нөхөд маань ч хэлж байсан.
Бүр богино хэмжээний нэвтрүүлэг хүртэл хийж гаргахыг оролдсон шүү...Цагдаа ийм юм хийгээгүй гэвэл хэн захиалж хийлгэж байсан байх уу. За яахав өнөөдөр та нар шиг ардчиллын нэр барьсан юмнууудын эрин үе байж болно. ИРЭЭДҮЙД ЦАГ ӨӨР БОЛНОО...миний алдаа гэвэл сэтгүүл зүй 4 дэх засаглал гэдэгт итгэж энэ 4 жил эрх баригчдыг зоригтой шүүмжилж ТВ гээ хүртэл хаалгаж явсаных юм. Цензургүй сэтгүүл зүй байх ёстой гэж итгэж явсаных юм. ӨӨР ЮУ Ч БИШ" хэмээн бичжээ.
В.Баяраа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Таксинд явах нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчиндсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
МҮБХ-ноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь