Олон жилийн түүхтэй улс төрийн хүчин хэмээдэг МАН-ынхан хүн чанарын өчүүхэн хэлтэрхийгүй, хүчирхийллийн үйлдлүүд гаргаж нийгмийг цочроох боллоо. Төв аймгийн Баянчандмань сумын МАН-аас сонгогдсон нутгийн удирдлагууд “садист” маягаар төрийн албан хаагч эмэгтэйг хүчиндэж монгол төрийн түүхэнд ичгүүрт хэрэг үйлдэн олныг цочроосон. Өвөрхангай болон Говь-Алтай аймагт өнгөрсөн сард үүнтэй төстэй хэрэг гарсан нь хэвлэлээр мэдээлэгдэж байв. Харин аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Орхон аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлут “надтай мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар “Эрдэнэт секьюрити” компанийн захирал Э-г зодож хүнд гэмтээжээ.
Хохирогч тархины суурь ясны гэмтэл авсан бөгөөд энэ нь ноцтой хүнд гэмтэлд тооцогддог юм байна. Тухайн үед Манжуур хотод ирсэн албаны төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх хүлээн авалтын арга хэмжээ дуусч цөөн хэдэн хүн үлдээд байжээ. Д.Батлут хохирогчийг “яахаараа намайг тоодоггүй юм” хэмээн агсарч байсан гэнэ. Нэг мэдэхэд хохирогч шалан дээр түрүүлгээ хараад уначихсан ам, хамар, чихнээс нь цус гарч байсныг хамт байсан хүмүүс нь цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Хохирогч одоо Гэмтлийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд, тархины суурь яс хоёр газраа хугаралтай, хамар, хацар цөмөрсөн, цус харвалттай, нэг нүд нь харахгүй байгаа гэсэн оноштой байгаа юм байна.
Эх сурвалж: TIMES.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ