“Яг түүн шиг” шоуны хүчтэй өрсөлдөгч жүжигчин Н.Мөнхсоёл ес дэх дугаарын шалгаруулалтанд хасагдсан. Тэрбээр хасагдсаныхаа маргааш өөрийн цахим хуудсандаа “Хасагдчихлаа гэсэн шиг шоу гэж санаа зовох юмгүй, сайхан өдөр хүртэл нэг тайван унтсан байна. “Яг түүн шиг” шоу Монголд зохиогдсон хамгийн их үзэгчтэй, хамгийн супер шоу байж чадлаа. Ийм сайхан төсөлд Монголын домог болсон шилдэг оролцогчидтойгоо хамтдаа хамгийн анхны оролцогчид болсон нь миний амьдралын гайхалтай сайхан цаг үеийн хэлхээс дурсамж боллоо” гэсэн юм.
Шоу нэвтрүүлгээ өндөрлүүлсэн түүнийг энд тэнд явах бүрт нь хүүхэд багачууд бүчин хамт сэльфи хийхийг харсан зарим нэгэн түүнийг үнэхээр монголын домог болжээ хэмээх юм билээ. Түүний фенүүд багачуудаар нэмэгдэх болсон ч учиртай. Тэр найм дахь дугаарын нэвтрүүлэгтээ “Frozen” хүүхэлдэйн киноны дууг чадварлаг амилуулан шилдгээр шалгарсан нь аргагүй нөлөөлсөн биз ээ.
В.Баяраа
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ