Мисс, загварынхан гэлтгүй олны танил бүсгүйчүүд маань өөр өөрсдийн гэсэн фитнессүүдийг нээн охид бүсгүйчүүдийг галбиржуулан тураах үйлсэд гар биеэ оролцон тун чиг завгүй явах болсон.Тэр буухиаг мисс Б.Гэрэлчулуун үргэлжлүүлж Зайсанд байрлах Оргил худалдааны төвийн гурван давхарт............ нэртэй фитнессийг ажиллуулахаар болжээ. Тэрбээр гэр бүлийнхээ хүнтэй хамтран уг фитнессийг ажиллуулна гэдгээ хэлсэн юм.
Сонирхуулахад "Дэлхийн их хотуудын аялал жуулчлалын мисс" тэмцээний "Шилдэг үндэсний хувцастай мисс" өргөмжлөлт Б.Гэрэлчулуун дөлгөөхөн инээмсэглэлээрээ бусдаас ялгардаг нэгэн. Инээмсэглэлээрээ гэрэлтдэг ч гэж хэлж болох юм. 2007 онд Монголын мисс болоход нь ч мөн л түүний энэ инээмсэглэл нэлээд нөлөөлсөн гэдэг. Түүний хувьд энэ хугацаанд олон ангит кинонд тоглож, телевизийн дэлгэцээр Номингийн дүрээр танил болсон удаатай. Харин мисс Б.Гэрэлчулуун хоёр жилийн өмнө ээж болж, хөөрхөн охинтой болоод буй. Гэвч ээж болсноосоо хойш загварын тайзнаа гараагүй түүнийг нэлээн жин нэмж мярайлсан талаар хэвлэлүүд бичиж эхэлсэн. Харин асар богинохон хугацаанд хэвийн жиндээ орсон нь энэ бизнесийнх нь ач тус гэж тэрбээр хэлсэн шүү.
В.Баяраа
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ