Эр хүн зүрхэндээ уйлдаг гэлцдэг. Дээгий хайртай гэргий Жулианагаа алдсанаас хойш есөн сар өнгөрчээ. Энэ хугацаанд түүний сэтгэл ямар их шаналж байсныг бурхан л мэдэж байгаа байх. Харин тэрбээр Сүнс хамтлагийнхантай хамтран аялан тоглолт хийж явахдаа санаанд оромгүй нэг хүнтэй таарсан нь түүний гэргийтэй усны дусал мэт адилхан нэгэн бүсгүйг онцлон цахим хуудсан дээрээ нийтэлжээ.
Тэрбээр “Хүний зургийг зөвшөөрөлгүй хэн нэгэнтэй зүйрлэж тавьсныг минь уучилна биздээ, дүү минь. Ахыгаа ойлгоно биз. Надад ёстой яг түүн шиг шоу амьдаараа мэдрэгдлээ. Би өчигдөр Лондонгийн монголчуудын наадам дээр явж байгаад нэгэн бүсгүйг хараад зог тусан шоконд орсон юм. Тэр бүсгүй түүнтэй минь миний нүдээр дэндүү адилхан байлаа. Гайхах айх хоёр зэрэгцэж өөрийн мэдэлгүй өөдөөс нь явж очоод зургаа татуулахыг хүссэн юм” хэмээжээ. Нээрээ л түүний гэргий Жулианатай адилхан биш байна гэж үү...
В.Баяраа
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ