Д.Оюунхорол будлианы эзэн биш биз


УИХ-ын сонгуулийн дүн гарч, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэгвэл тус намаас БЗД-ийн 49 дүгээр тойрогт нэр дэвшин ялалт байгуулсан Д.Оюунхорол, түүний шадар туслах ОТИС-ийн ректор Н.Энхзаяа нар сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдэд хууль бусаар 100 мянган төгрөг тараасан болох нь БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 95 дугаар шийдвэрээр тогтоогдсон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн.

 

Тэгвэл тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалджээ гэх мэдээлэл ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Сонгогчдын хувьд түүнийг будлианы эзэн байх вий дээ хэмээн хардах хүн цөөнгүй байна. Уг нь Д.Оюунхоролын хувьд эмэгтэй гишүүдээс хамгийн олон удаа УИХ-д сууж буй зангарагтай нэгэн гэж үнэлэгддэг ч санал худалдаж авсан гэдэг нь батлагдвал будлианы эзэн гэхээс ч өөрөөр яах билээ.

 

Э.Нашка