ИЗНН-аас БЗД-ийн 22-р тойрогт нэр дэвшиж байгаа Ринзааны Булгамаа өчигдөр 6 сарын 18-нд Улиастайд очиж иргэдтэй уулзаж тэдэнтэй санал бодлоо солилцлоо. Улиастайд гэр хороолол, захын хороололд тулгамдаж буй бүхий л асуудлууд байна. Энэ дүүрэгт утаа хог, ус цахилгаан, зам барилга гээд өдөр тутмын асуудал, эдийн засгийн дарамт байгаа гэдгийг иргэд, сонгогчид нэр дэвшигч Булгамаад хэлж байсийм. Энэ бүхэн өнөөдөр хэн бүхэнд ил байгаа зүйл, энэ бүх асуудлуудыг багтаасан "Амьдрал" мөрийн хөтөлбөрийг ИЗНН гаргаж ирсэн. Харин үүнийг шийдэх хүн хэрэгтэй гэдгийг нэр дэвшигч Булгамаа хэлээд асуудалд анхаарлаа хандуулж, шийдвэрлэхэд үүрэг гүйцэтгэх, иргэдийн дуу хоолойг төр засагт хүргэх төлөөлөл болж нэр дэвшиж байгаагаа илэрхийллээ. Нэр дэвшигч Булгамаа ИЗНН-аас ИТХ-д 10-т тойрогт нэр дэвшигч Чинбаттай хамт явж Улиастайн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж тэдний ажиллаж, амьдарч буй нөхцөл байдалтай танилцлаа. Түүнчлэн Улиастайн 10-н байрны асуудал олон жил яригдсан, энд олон өрхүүд амьдардаг юм. Үүний талаар тодорхой арга хэмжээ авч шийдэж өгөх хэрэгтэй байна гэдгийг тэнд амьдарч байгаа иргэд ахин дахин хэлж байлаа. Мөн Нэр дэвшигч Булгамаа БЗД-ийн 20-р хорооны Гачуурт тосгонд очиж өөрийн сонгуулийн ажлыг явуулж, мөрийн хөтөлбөрөө иргэдэд таницууллаа.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа