Жишээ 1: Цамбагаравын арын есөн давхар 14 дүгээр байрны нэгдүгээр орцонджижүүрийн ажилтай Ш.Жавзанханд 38 настай. Гурван хүүхдийн эх, өрхтолгойлсон эмэгтэй. Том хүү нь эгчийнд нь байдаг бөгөөд хоёр охиныхоо хамтшатны хонгилын доорх өрөөнд амьдардаг. Нэгэн цагт тэрбээр жирийн малчин, айлын жаргалтай гэрийн эзэгтэй байжээ. Малаа зуданд алдаж, нөхөр нь өөрхүнтэй сууж хаяж явснаас, гурван хүүхдээ хөтлөөд Завханаас 7 жилийн өмнөхотод иржээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 гаруй мянган төгрөгийнцалингаараа амьдралаа залгуулаад байдаг аж. Том хүү нь зундаа барилгынажил хийж ээждээ нэмэр болдог.
(Өнөөдөр сониноос...)
Жишээ 2:
Гачуурт тосгоны иргэнД.Бадамцэцэг
Өрх толгойлсон, дөрвөн хүүхэдтэй, өөрийн гэсэн орон гэргүй эмэгтэй. 2001 онд Дархан-Уул аймгаас нүүж ирсэн. Айлын гурван ханатай гэрт, айлынхашаанд амьдарч байна. Том хүүхдүүд нь ажилгүй. Нөхөр нь хаяж явснаасхойш айлын хашаанд толгой хорогдож, арай ядан амь зууж байна. Тохирохажил олддоггүйгээс тосгоны захиргаа, сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдадбууз, цай зарж хоногийнхоо хоолны мөнгийг аргацаадаг.
(www.mongolnews.mn сайтаас...)
Тоо баримт 1:
Статистикийн газраас гаргасан судалгаагаар орон даяар 81.2 мянган эмэгтэйөрх тойлгойлон амьдарч, тэдний гар дээр 300 мянга гаруй хүүхэд өсч, хүмүүжижбайна. Тэдний дийлэнх нь 3-4 хүүхэдтэй. Амьдралын хэцүү бэрхийг давантуулах боломж, чадвар байхгүйгээс 60 гаруй хувь нь ядуу, 20 орчим хувь нь нэнядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл, боломжийн амьдралтай өрх толгойлсонэмэгтэй маш бага хувийг эзэлж байгаа юм. Тэд айлын хаяа бараадаж, орцныжижүүр хийж, хүндхэн нөхцөлд хоног өдрийг аргацааж байна.
Тоо баримт 2:
• Гэр бүлийн хүн нь хаяж явсан, нөхөр нь архинд донтсон, болон бусадшалтгаанаас болж өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилд 3-4 мянгаарнэмэгддэг.
• Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 60 хувь нь ажилгүй.
• 1990 оноос хойш салсан гэр бүлийн 70 гаруй хувь нь 0-15 насныхүүхэдтэй байжээ.
• Нэн ядуу өрхийн 24.6 хувь, ядуу өрхийн 18.3 хувийг өрхийн тэргүүлэгч ньэмэгтэйчүүд бүхий өрх эзэлж байна.
• Гэрлэлт өмнөх оныхоос 3,3 хувиар нэмэгдсэн хэдий ч гэр бүл цуцлалт26,2 хувиар өсчээ. Бас нэг жишээ: Махимпэкс ХК-ны ажилчдын 80 хувь нь эмэгтэйчүүд, тэдний 60 хувь нь өрх толгойлсон эхчүүд байна. Өнөөдрийн нөхцөл байдал
• Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон, 45 насанд хүрсэнэхчүүдэд сард 53.800 төгрөгийн халамжийн тэтгэвэр олгодог.
• Гурав ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсонэхчүүдэд жилд нэг удаа 60.000 төгрөг олгодог.
• Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан ямар нэгэн төсөл, хөтөлбөр байхгүй. Тэдэнд тулгамдаж байгаа гол асуудлууд юу вэ? • Орон байрны асуудал
• Өрхийн орлого
• Хүүхдүүдийнх нь боловсрол хүмүүжлийн асуудал
• Ясли, цэцэрлэгийн хангамж
• Хөдөлмөр эрхлэлтийн асуудал
• Гэр бүлийн хүрээний архидалт
• Эрүүл мэндийн үйлчилгээний хангамжАсуудлыг шийдэх ИЗНН-ын арга зам:
• Эмэгтэйчүүд, эхчүүд толгойлж буй өрхийн онцлог байдалд тохирсонядуурлыг бууруулах ялгавартай бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх
• Асуудлыг зөвхөн төрийн хүчээр шийдвэрлэх гэж оролдох биш, өмчийнбүхий л хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, олон нийтийноролцоог нэмэгдүүлж, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоогхангах байдлаар асуудалд хандах
• Санхүүгийн эх үүсвэр, бодит нөөцийг үр ашигтайгаар зарцуулах
• Асуудлыг аль болох өөрсдийнх нөөц бололцоог дэмжих замаарөөрсдийнх нь оролцоотойгоор шийдвэрлэхИЗНН-ын Хөтөлбөрийн зорилтууд:
• Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулсан орон байрны нөхцлийгсайжруулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
• Сургууль завсардсан хүүхдэд боловсрол нөхөн олгох хөтөлбөрболовсруулж хэрэгжүүлнэ
. • Эдгээр өрхийн 0-5 хүртэл насны хүүхдийн хоол тэжээлийн хангамж, бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хот, суурин газрын орчны бохирдлыг бууруулах үйлажиллагаанд өрх толгойлсон эмэгтэйчүүдийг татан оролцуулах замаарорлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлнэ.
• Сул чөлөөтэй ажлын байранд эмэгтэйчүүд толгойлсон өрхийн гэр бүлийнгишүүдээс авч ажиллуулах санаачлага гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага” болгон зарлаж, урамшуулал хөнгөлөлт эдлүүлнэ
• Өрхийн гишүүдийг нийгмээс асруулагчид биш өөрсдийгөө бие даан авчявах чадвартай иргэн болгон хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааявуулдаг сургалтын байгууллагууд, ТББ-уудыг төрөөс тусгайлан дэмжиж, санхүүжүүлнэ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа