Ардчилсан намынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийжээ. Тухайлбал, нийтийн тээврийн чиглэлд ихээхэн ажил хийсэн. Үүний нэг нь угсраа автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн явдал юм. Мөн монголдоо үйлдвэрлэсэн эко автобусыг нийтийн тээвэрт ашиглахаас гадна иргэд UB смарт карт ашиглан зорчдог болсон. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний хүнд сурталыг халж иргэдэд ихээхэн тааламжтай нөхцөл байдал бий болсон юм.
Түүнчлэн ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотод тусгай замын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ. Энэхүү зам ашиглалтад орсноор хотын нийтийн тээврийн хөдөлгөөний зохион байгуулалт 90 хувиар өсч, тасалбарын орлого 25-30 хувиар нэмэгдэх юм байна. Мөн иргэд автобусны зогсоолоос интернэт, гар утсаараа ямар чиглэлийн автобус хэзээ ирэхийг мэдэж боломжтой аж. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад ч тустай гэнэ. Судалгаагаар автобусны дундаж хурд нэг цагт 3-5 километр байгаа нь тогтоогдсон байна. Энэхүү систем нэвтэрвэл нэг цагт 15 километр явах боломжтой.Мөн Нийслэл хотын баруун урд талаар өнгөрөн гарах “Богдхан” төмөр замын төсөл хэрэгжүүлэх юм байна.
М.Зул
Эх Сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ