Монголын залуучуудын холбооноос 100 хар үйл явдалд оролцсон, гүйцэтгэсэн зохион байгуулсан этгээдүүдийг нэрлэсэн хар жагсаалтыг энэ сарын 6-ны өдөр олон нийтэд ил болгосон. Тэгвэл энэхүү хар жагсаалтанд УИХ-ын 2016 оны сонгуульд АН, МАН, МАХН-аас нэр дэвшиж байгаа хүмүүс ч багтсан билээ.
Харин эсрэгээр “Цагаан жагсаалт”-нд орсон хүмүүсийг ч ил болгосон. Тэдний нэг УИХ-ын 16-р тойрогт бие даан нэр дэвшиж буй Батбаярын Мөнхболор юм. Б.Мөнхболорын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Нийгмийн зорилтот бүлэгт хандсан цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ёс зүйтэй, мэргэшсэн, үнэнч шударга иргэдийг улс төрийн намын гишүүнчлэл харгалзахгүйгээр төрийн албан тушаалд томилно” зэргийг тусгасан нь Дундговьчуудын итгэлийг хүлээгээд байгаа аж. Сонирхуулахд түүний өрсөлдөгчид МАН-аас Б.Амарсанаа, АН-ын Б.Наранхүү, МАХН-аас О.Ганбат нар юм.
В.Баяраа
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй