Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, иргэдийг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлээр нь дадлагажуулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Хөтөлбөрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгожээ. Хөтөлбөрт 18-39 насныхан, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгссөн залуучууд хамрагдах бөгөөд дадлагажигч хүлээн авах улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр болон тухайн улс орны онцлогт нийцүүлэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх юм. “Сайн дадлагажигч” хөтөлбөр хэрэгжсэнээр хөдөлмөрийн насны иргэд өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажих, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах, дэвшилтэт техник, технологи, туршлагыг эх орондоо нэвтрүүлэх боломж бий болохоос гадна Монгол Улс гадаад улсын хамтын ажиллагаа сайжирч, хөрөнгө оруулалт, соёлын солилцоо нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж.
Дашрамд сонирхуулахад, УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийсэн. Айлчллалаар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзаж, Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан юм. Айлчлалын хүрээнд 100 мянган дадлагажигч ажилтан Япон улс руу гаргах боломж бүрдсэн. Уг зорилтот ажил 8-10 жил үргэлжлэх бөгөөд Монгол Улс шаардлагатай боловсон хүчнээ тодорхой тоонд захирагдахгүйгээр Япон Улсад бэлтгэх боломжтой болсон. Одоогоор 1500 монгол залуу Япон улсад ажиллаж байна. Цаашид 100 мянган монгол залууг японд ажиллуулж, тус улсын туршлага ноу-хауг судлуулах боломжтой болсон юм.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй