Гэртээ хүүхдээ асрангаа сар бүр цалин авч болох уу. Хоёр жил биш гурван жил хүүхдээ асарч болох уу. Олон хүүхэдтэй ээжүүдээс төр засагт хандаж хүсдэг олон хүсэлтийн нэг нь энэ юм. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, одонтой ээжүүдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар “Цалинтай ээж” хөтөлбөрийг Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн захиалга, санал хүсэлт дээр үндэслэсэн учраас энэ хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой. Бага насны гурван хүүхдээ асарч ажилгүй суугаа Дулмаа шиг олон ээж бий.
Уг хөтөлбөр хэрэгжсэнээр тэд цалинтай болж, өрхийнх нь орлого бага ч атугай нэмэгдэх юм. Энэ хөтөлбөр зөвхөн залуу ээжүүдэд хамаатай бус. Найман хүүхэд төрүүлж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн Долгор гуай шиг одонтой ээжүүдэд ч мөн хамаарна.
ЭХ СУРВАЛЖ: МАН-ын сонгуулийн штаб
ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах БАЙРШИЛ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална