Манай сайтын сурвалжлах баг II эмнэлэг дээр ажиллаж байна. Дөнгөж сая 12.30 минутанд Монгол улсын гурав дах Ерөнхийлөгч Н.Энхбаяртай түүний өмгөөлөгч н.Оюунбилэг эмнэлэгт нэвтрэн орж түүнтэй уулзаад гарч ирлээ. Түүний уулзалтын гол зорилго нь биеийн байдлыг нь мэдэхээс гадна өчигдөр 18.40 минутанд болсон Олон Улсын Хүний Эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллагын хэвлэлийн бага хурлын мэдэгдлийг танилцуулах байсан юм. Уг мэдээлэлтэй танилцсан МАХН-ын дарга Н.Энхбаяр тус байгууллагын мэдэгдэлд талархан өөрийн гарын үсгээ үлдээлээ. Ингэхдээ “Намайг нэн даруй сулла” гэсэн утгатай хүсэлтээ гар бичмэлээр Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр бичсэнийг манай сайт хамгийн түрүүнд мэдээлж байна. Дашрамд дурдахад түүний биеийн байдал хүнд хэвээр байгаа бөгөөд даралт нь 110-70, судасны цохилт 68 байна гэж өмгөөлөгч н.Оюунбилэг мэдээллээ.
"ДЭЛХИЙН СОНОРЫГ МЯЛААЖ, ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ"
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
“Rising Star” тоглолт 2026 ОНЫ 7 САРЫН 10-нд АРА Фестиваль-д
"ТОМБАЯР"-аар дүүрсэн, инээд хөөр цалгисан сайхан 07/07-ны өдөр ARA FESTIVAL дээр өрнөлөө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк