Сонгуульд нэр дэвшигчдийн уриа үгнүүдээс содон бөгөөд сонгогч олонд хамгийн их хүрч байгаа үгнүүдийн нэг нь “Надад хамаатай ...” гэсэн уриа байх агаад түүнийг дэвшүүлэгч нь МАН- аас Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшигч Б.Мөнхбаатар ажээ.
Тэрээр энэхүү уриагаа ”Бусдаас бага хамааралтай амьдардаг нүүдэлчдийн занг халж, их хотын амьдралын хэмнэлд хэг нийлүүлэн алхах иргэн болон төлөвшиж, амьдран суугаа хот дүүргээ”Миний хот манай дүүрэг” гэж чин сэтгэлээсээ хайрлаж, хамтаар амьдран сурахад НАДАД ХАМААТАЙ гэсэн сэтгэлгээтэй болох нь хамгийн чухал гэж би санадаг.
Нийслэл хотын эзэн таны амьдралд болж бүтэж байгааболон тохиолдож буй бэрхшээл саад бүхэн таны итгэлийг тань өвөрлөж, төрийн алба хашиж байгаа хэн бүхэнд хамаатай.
Таныг төлөөлөн хууль тогтоох байгууллагад ажиллах хүний мэдлэг чадвар, сэтгэл зүтгэл ч таны хувьд надад хамаатай байх болно гэж би найдаж байна.” хэмээсэн нь аргагүй л их хотыг удирдан яваа хотын асуудал бүхнийг нарийн мэддэг хүний чин сэтгэлийн үг гэлтэй.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав