Р.Булгамаа: Монголын гэсэн тодотголтой эд, эс бүхэн үнэ цэнэтэй байх ёстой


Нэр дэвшигч Р.Булгамаа “Өнөөдөр бид эх орноосоо хөгжил дэвшилийг тодорхойлох бас нэгэн торгон мөчид тулж ирээд байна. Монгол Улсын маань ирээдүй, иргэдийн маань амьдрал, аж амьдрал сайн сайхан байх, ялангуяа ирээдүй хойч, үр хүүхдүүдийн маань нийгмийн өнгө төрх хөгжлийн маань гарц, бүр цаашилбал Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал , нийгмийг тань эрүүлжүүлэхэд эмэгтэйчүүд бид бүхний дуу хоолой хэрэгтэй болсныг өнөөдрийн нийгмийн цаг хугацаа харуулж байна.    Монголын нийгэмд өнөөдөр ажилгүйдэл , ядуурал , хээл хахууль, эмх замбараагүй  байдал өдрөөс өдөрт газар авч байна. Энэ бол эмэгтэйчүүд, ээжүүд бид эх хүний сэтгэлээр анхаарлаа хандуулах цаг нь иржээ гэдгийг бэлхнээ харуулж байна. Түүнчлэн улс орны хөгжлийн энэ торгон мөчид зөв сонголтоо хийгээсэй гэж бид уриалж байна. ИЗНН энэ сонгуульд бид амьдрал мөрийн хөтөлбөрөөрөө оролцож байгаа юм. Миний амьдрал ч мөн БЗД-тэй холбоотой, миний ажил амьдралын өлгий нутаг холбоотой. Учир нь Баянзүрх дүүрэг бол өлгий нутаг, эдүгээ 15 жилийн өмнө ажил амьдралынхаа гарааг энэ л дүүргээс эхэлж өдийг хүртэл монголын жирийн л иргэн, өрх айлын эзэгтэй болж ажиллаж амьдарч ирсэн. Манай шийдэх ёстой олон  асуудал байдаг гэдгийг эх хүний чин сэтгэлээр олж харж сэтгэл зовнин явдаг билээ. Өнөөдөр энэ чухал сонголтын үед БЗД-ийн амьдралыг мэддэг асуудлыг шийдвэрлэх чадвартай шинэ ирээдүй шинэ эрч хүчийг олж харж сонгох явдал хамгийн чухал юм. Манай намын “Амьдрал” мөрийн  хөтөлбөр хэрэгжсэнээр Монголын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд  хөтөлж улмаар Монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломжийг  бүрдүүлэхийн зэрэгцээ нийгэмд хариуцлага сахилга бат бий болж хөгжлийн өнгө тодорхой болно. Өнөөдөр Монголын нийгэмд эд эс юм бүхэн үнэ цэнэтэй байх ёстой, миний эх орон үнэ цэнэтэй байх ёстой, миний монголын газар шороо үнэ цэнэтэй байх ёстой, монгол хүн дэлхийд үнэ цэнэтэй байх ёстой. Монгол хүний эрүүл мэнд, амь нас үнэ цэнэтэй байх ёстой, боловсрол үнэ цэнэтэй байх ёстой, хууль үнэ цааз төр улс нь өөрөө үнэ цэнэтэй байх ёстой гэж залуу хүний хувьд үздэг. Р.Булгамаа миний бие иргэний  зориг гаргаж, эх хүнийхээ хувьд, багш хүнийхээ хувьд, хуульч хүнийхээ хувьд нийгмийн хариуцлагыг ухамсарлан нэр дэвшиж байна.  Эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл гаргаж байгаа эмэгтэйчүүдийг дэмжихий уриалж байна.