МАХН-ын дарга Н.Энхбаярыг бие минут тутам дордож байгаа талаар II эмнэлгийн эмч нар мэдээлэл хийсэн. Амь эрсдэхэд тун ойрхон ирээд байгаа түүний амийг хадгалахын төлөө шашны үйл хүртэл хийж байна. Н.Энхбаярын биеийн байдлын талаар өнөөдрийг давах эсэх нь эргэлзээтэй байна. Бүхий л эд эрхтэн нь шимэгдэж, судасны цохилт нь дөнгөж 40 байгаа түүний өлсгөлөнг зогсоох өдөр нь ганцхан өнөөдөр болоод байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс Монгол улсын гурав дах Ерөнхийлөгчийг “ар гэрийнхнийх нь батлан даалтанд өгөх” тухай шийдвэр гаргаж үүнийгээ прокурорын газар шилжүүлсэн байна. Тийм ч учраас түүний амь нас хэргийг хянаж буй прокуророос хамааралтай боллоо. Ер нь аливаа хүн хамгийн ихдээ 12 хоног усгүйгээр амьдардаг байна. Н. Энхбаярын хувьд өнөөдөр 9 дэх хоногтоо хуурай өлсгөлөн зарлаад байна. Минут тутам дордож байгаа түүнийг эргэн сэхэхгүй гэдгийг эмч нар мэдэгдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу
Орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэчилж, чанар, хүртээмжийг сайжруулна