ИЗНН-аас УИХ сонгуулийн 19-р тойрог, Дархан-Уул аймагт нэр дэвшигч Цанжидын Ширэндэв хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрээр дараахь асуудлуудыг хөндсөн юм.
Үүнд:
1. УИХ-д нэр дэвшигч Ц.Ширэндэв Дархан-Уул аймагт гэр бүлийн хамт 2012 оны 5-р сарын 28-ны дотор шилжилт хийлгэсэн боловч Дархан-Уул аймгийн сонгуулийн хэсгийн хорооны иргэний бүртгэлийн ажилтан бүртгэж аваагүй тул санал өгөх боломжгүй болсон байна. Иймд иргэний сонгох эрх зөрчигдсөн.
2. Тус аймагт сонгогчдын иргэний бүртгэл маш замбараагүй байгаа. Тухайлахад зарим өрхөд огт таньж мэдэхгүй хүмүүсийг нэмж бүртгэсэн, зарим өрхийн сонгогчдыг салгаж бичсэн, өрх дээр нь бүртгээгүй зэрэг зөрчил илэрсэн.
3. Мөн аймагт сонгууль шударга явагдах нөхцөл муу байгааг баримттайгаар мэдэгдсэн.
Үүнээс гадна 2008 оны сонгууль ч мөн булхайтай явагдсаныг өөрийн жишээн дээр, баримт нотолгоонд тулгуурлан тайлбарлав. Тэрээр 2008 онд Завхан аймагт Монголын Ногоон Намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бөгөөд түүний ээж, ах дүүс, гэр бүл, үр хүүхэд нь санал өгсөн суманд нэг ч санал /00 санал/ аваагүй дүн гарсан байна. Эл мэдээлэл одоо ч интернэтэд байгааг дэлгэв. Мөн тэрээр 2008 оны сонгуулиас үүдэлтэй бүх хэргийг сонгуулийн хороодод ажилласан хүмүүсээс үүдэлтэйг хэлсэн.
Түүнчлэн дээр дурдагдсан ноцтой зөрчлүүдийн талаар Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо, Сонгуулийн Ерөнхий Хороо, Монгол Улсын Ерөнхийлөгч, Тагнуулын Ерөнхий Газарт гомдол гарган шалгуулахаа мэдэгдлээ.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав