УИХ-ын сонгуулийн 1-р тойрог, Архангай аймагт ИЗНН-аас нэр дэвшигч Жигжидсүрэнгийн Хүрэлбаатар, Тогоочийн Наранцэцэг нар сонгуулийн сурталчилгааны ажлаа албан ёсоор эхэллээ. Иргэний зориг, шударга ёсыг эрхэмлэн, байгаль орчноо хамгаалж, ногоон ирээдүйг цогцлоохын төлөө үйл ажиллагаагаа явуулдаг намын бодлогоо хүндэтгэн аймгийн Байгаль Орчны Газраас гараагаа эхэлж, худалдааны төв, зах, гандан хийд зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газраар явж, иргэдийн санал сэтгэдлийг сонсон, үзэл бодлоо хуваалцлаа. Экологи, хүний эрхийн асуудал хурцаар тавигдах болсон энэ үед цагаа олсон, бодитой мөрийн хөтөлбөр дэвшүүлж буй нутгийн уугуул иргэдээ Архангайчууд халуун дотноор тосон авч, амжилт хүсч байлаа.
Ж.Хүрэлбаатар, Т.Наранцэцэг нар сонгуулийн сурталчилгаагаа хийхээр нутгийнхаа наран ургах зүгт орших Хашаат сумыг зорьсон байна. Тэд нийт 18 сумаар аялж, сонгогчидтой уулзана.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа