“МАХН-МҮАН-Шудараг ёс” эвсэлээс УИХ-ын 21-р тойрог нэр дэвшиж буй Х.Амарсайхан, Л.Жамбалжав НИТХ-д нэр дэвшигч Б.Ганболд нар өчигдөр Хан-Уул дүүргийн 4, 5, 6-р хорооны иргэдтэй уулзлаа. Мөн тус хороодод амьдардаг өндөр настан болон олон хүүхэдтэй айлуудаар зочилсон юм. Энэ үеэр иргэд сонгогчид “Шудрага ёс” эвсэлийг ихэд дэмжиж байгаагаа илэрхийлээд сонгуулийнх нь ажилд амжилт хүсч байлаа. Хан-Уул дүүргийнхэний хувь газрын асуудал нэн тэргүүнд шийдэх чухал зүйл болоод байгаа тухай иргэд уулзалтын үеэр хэлж байсан юм. тэд хэлэхдээ “Яармагийн иргэдийн хувьд нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол газрын асуудал байна. Жирийн иргэд бид нэг жижигхэн хашаандаа хамаатан садан нийлээд хэдэн гэрээрээ амьдардаг. Гэтэл энэ урд “Нүхт”-д өнөөх олигархиуд чинь 20, 30 га-гаар нь газар өмчлөөд авчихсан том том хаус барьчихсан амьдарч байна. Тэгсэн хэрнээ жирийн иргэд бидэнд энэ мэтийн газар нь олдохгүй. Бидний урагшаа газар авъя гэхээр энэ чинь дархан цаазтай газар гэдэг. Тэгээд нөгөө баячуудад нь тэр дархан цааз энэ тэр асуудал нь хамаагүй байдаг юм байна. Биднийг газар авъя гэхээр хаа байсан тэр Биокомбинат, Шувуун фабрик гэсэн газруудад газар өгөх гээд байдаг. Тэнд нь очоод буучихъя гэхээр адаглаад хүүхдийн цэцэрлэг байхгүй. Бүр халуун, хүйтэн ус ч байхгүй, нийтийн тээвэр явдаггүй тийм газар бид очоод яах юм бэ” хэмээн нэлээд бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. Нэр дэвшигчид иргэд, сонгогчдын энэ мэт гомдол саналыг сонсож, санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр МҮАН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Х.Амарсайхан “Монголчуудын амьдрал өнөөдөр үнэхээр дорой байна. Их хөрөнгө, мөнгөтэй, эрх мэдэлтэйд нь хууль үйлчилдэггүй, жирийн иргэдэд хууль хамгийн чанга үйлчилдэг. Энэ бурангуй нийгмийг өөрчлөх цаг болсон. Өнөөдөр Монголчууд маань газар доорх баялагаа гадныханд ухуулж, төнхүүлж, алдчихаад өөрсдөө газар дээрх хогоо ухаад амьдарч байна. Бид ингэж амьдрах хүмүүс биш. Тиймээс бид нийгэмд үүсээд байгаа энэ шудрага бус байдлыг устгах цаг нь болсон. Та бүхэн бидэнд итгэл хүлээлгэвэ би түүнийг чинь даасан шиг даана” хэмээн онцлон хэлсэн юм. Үүний дараа Гавъяат эмч Л.Жамбалжав “Монголчууд сүүлийн 20 жил манантлаа. Одоо энэ МАНАН, буданг үндсээр нь арилгаж, өөрчлөлт хийх цаг болсон. Тиймээс ард түмэн та бүхний сонголт монголын ирээдүйг гэрэлтүүлэх ёстой. Бид эх орондоо эзэн нь байх цаг болсон шүү” хэмээв. Түүнчлэн НИТХ-д нэр дэвшигч Б.Ганболд “Ард түмэн та бүхэн зөв сонголт хийхгүй бол Монгол улс минь мөхөх аюулд ирлээ. Дахин битгий хуурамч, хоосон амлалтад итгээрэй. Бүх зүйлийг бодитоор харж ирээдүйгээ хамтдаа өөрчилцгөөе” хэмээн уриалсан юм. Ийнхүү “МАХН-МҮАН-Шудрага ёс” эвсэлээс УИХ 21-р тойрогт нэр дэвшигч Х.Амарсайхан, Ж.Жамбалжав, НИТХ-д нэр дэвшигч Б.Ганболд нарын иргэд сонгогчидтой хийсэн уулзалт халуун, дотно болж өндөрлөлөө.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав