Сонгуульд нэр дэвшихэд хүн хүнээр дутагддаг гэдгийг нэр дэвшигчид “ясандаа тултал” ойлгодог. “Мөнгөлөг” , ар талын баг хүчирхэг, PR сайтай байж гэмээнэ нэр дэвшигчид сонгуульд цойлно. Гэвч тэр болгон дээр дурдсан гурван хүчин зүйл цогцолно гэдэг хэцүү. Тэгвэл Иргэний Зориг Ногоон Намаас Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч хуульч, багш бүсгүй Ринзааны Булгамаа ёстой л “хүн хүч” сайтайгаараа бусад нэр дэвшигчдээсээ онцгойрч байна.
Их Засаг Олон Улсын Их Сургуулийн багш учир түүнд оюутнууд гэдэг сайхан “ар тал” бас “хүний нөөц” байна. Оюутнууд гэдэг өөрсдөө тун өргөн “ажиллах хүч” байдаг. Багш бүсгүй маань тэднийгээ ёстой л дайчлах шиг болж байна. Шавь нар нь ч багшийнхаа төлөө хүчин зүтгэж яваадаа ихэд баяртай харагдана. Р.Булгамаагийн мөнгөтэй, мөнгөгүй эсэхийг хэн ч мэдэхгүй. Юутай ч ажиллах хүч сайтай байгаа нь мэдрэгдэж байна. “Ринзааны Булгамаа” гэсэн бичигтэй тууз зүүсэн оюутнууд Баянзүрх дүүргийг өдөр бүр “хучиж” байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа