“МАХН-МҮАН-Шудрага ёс” эвсэлээс УИХ-ын 21-р тойрог буюу Хан-Уул, Багануур, Багахангай дүүргээс нэр дэвшигч Х.Амарсайхан сонгогч, дэмжигчидтэй хийх уулзалтаа үргэлжлүүлж байна. Тэрбээр өчигдөр Багануур дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн эмч, ажиллагсадтай уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр тус эмнэлэгийн ажиллагсад өнөөгийн эрүүл мэндийн салбарт тулгараад байгаа асуудлууд болон цаашид хэрэгцээтэй, хийх ёстой зүйлүүдийн талаар санал бодлоо нээлттэй хуваалцсан юм.
Мөн 21-р тойрогт нэр дэвшигч Хосбаярын Амарсайханыг “ялагдах эрхгүй хүн” хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, ирэх сонгуулийн ажилд нь амжилт хүссэн юм. Х.Амарсайханы хувьд эмч, сувилагчдад баярлаж байгаагаа илэрхийлээд ирээдүйд “амлалтаас илүүтэйгээр ажлыг урьтал болгож, эх орон газар шороо, шудрага ёсны төлөө тууштай тэмцэнэ” гэдгээ ч амлаж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу
Орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэчилж, чанар, хүртээмжийг сайжруулна