Улсын Их Хурлын сонгууль эхэлсэнтэй холбоотойгоор намууд болоод нэр дэвшигчид хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод, өөрсдийгөө PR-дах самбар зэрэгт ёстой л “алалцаж” байна. МАХН, МАН, АН аль хэдийнэ самбаруудаа “эзэгнэж” бусад жижиг намуудад юу ч үлдээлгүй “хууг нь хамжээ”. Ингэж мөнгөөр цохисон гэдгээ “азаартах” хэрэг байна уу? Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүхий л нам, нэр дэвшигчдэд ижил тэнцүү хуваарилагдах ёстой. Ялангуяа ИЗНН болон бусад намуудын нэр дэвшигчдэд замын хайсны дагуух жижиг самбар ч олдохгүйгаас шинэ залуу нэр дэвшигчид маань тэвдэж явна. Жижигхэн самбар олдохгүй байхад сонин сэтгүүл, телевизийн цагийг дурсаад ч хэрэггүй. Ямар сайндаа л арай ядан телевизийн ярилцлаганд орохдоо нэгэн залуу нэр дэвшигч “Би сонгууль дуустал дахиж зурагтаар гарахгүй байх, учир нь надад мөнгө байхгүй, миний царайг сайн тогтоогоод аваарай” гэж хэлэхэв дээ. Хуваарилалт нь нээрээ л шог юм даа. Хүн бүр ижил тэгш эрхтэй, нэр дэвшигч бүрт сурталчилгааны хэрэгслүүд адил тэнцүү ноогдоно гэсэн хууль хаачив аа? “Мөнгө байхгүй бол тэгсгээд чимээгүй л байж бай” гэж байна л гэж ойлголоо.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй