2012 оны УИХ-ын сонгууль болоод НИТХ-ын сонгууль эхэлсэнтэй холбоотойгоор намуудын сурталчилгаа албан ёсоор эхэллээ.
Өчигдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт ИЗНН-аас нэр дэвшигчид 1, 3 дугаар хороонынхоо сонгогчдод сурталчилгаагаа эхлүүлж байгаагаа ийнхүү албан ёсоор мэдэгдлээ. ИЗНН-аас тус дүүрэгт УИХ-ын гишүүн З.Алтай, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын зөвлөх Э.Зоригт болон Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Сургалт Хариуцсан Захирал Р.Булгамаа нар дэвшиж байгаа юм.
Энэ жилийн сонгуульд дээрх намаас иргэдэд хүргэж байгаа тус намын уриа нь “Монголдоо сайхан амьдаръя”. Сурталчилгаагаа албан ёсоор мэдэгдсэн нээлтийн арга хэмжээнд ИЗНН-аас нэр дэвшигчдээ дэмжиж тус намын дарга С.Оюун, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Г.Ганхүү, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Дарга С.Дэмбэрэл болон бусад албаны хүмүүс байлцлаа.
ИЗНН-ын гол онцлог нь бусад намуудтай харьцуулахад шилдэг залуу боловсон хүчнүүдээ УИХ-д нэр дэвшүүлэхээр сонгосон явдал байлаа. Монголын төрийг хэдэн жилийн турш барилцсан “луйгарууд” ард түмний амьдралыг төдий л дээшлүүлж чадалгүй, бахь байдгаар нь байлгасан, хууль хэрэгждэггүй, төрийн мөнгийг ямагт хувьдаа ашигласан, нийгэм авилгал хээл хахуульд идэгдсэн зэрэг нь ИЗНН-ын хувьд манлайлагч залуусаа төрд илгээх нэгэн хөшүүрэг болжээ. Сонгогчид, дэмжигчдийн хувьд цоо шинэ хүмүүст ялангуяа чадварлаг, итгэл сэтгэлтэй залууст төрийн жолоог атгуулах нь зөв зүйтэй гэдгийг нэгэн дуугаар зөвшөөрч байсан юм.
Дашрамд дурдахад тус намаас нэр дэвшигч Р.Булгамаагийн хувьд Их Засаг Сургуулийн Сургалт Хариуцсан Захирал гэдгийг дээр дурдсан. Түүнийг дэмжихээр тус сургуулийн багш, оюутнууд, хамт олон энд цугласан дийлэнх олонхийг эзэлж байсан гэдгийг энд онцолъё.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав