Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-д болон НИТХ-д нэр дэвшигчид тойргийн сонгогчидтойгоо уулзалтуудаа зохион байгуулан зав муутайхан байна.
Хорооноос хороо, уулзалтаас уулзалт дамнан яваа тэдний хувьд энэ жилийн сонгууль тун онцлогтой байгаа. Эмэгтэй нэр дэвшигчид энэ жилийн хувьд хүчтэй байна. Тухайлбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч И.Нарантуяа өчигдөр орой тойргийнхоо сонгогчидтой уулзаж, санаа бодлыг нь сонслоо. Нэр дэвшигч И.Нарантуяа энэ жил сонгуулийн “даагаа нэхэж” байгаа, сонгогчдын дунд рейтинг өндөртэй яваа эмэгтэй улс төрч. Тэрээр Баянзүрх худалдааны төвийн захирал бөгөөд бүтээн байгуулалтаараа толгой цохьдог "Хурдны зам" компаниуд байгаа юм. Нийт бизнесийнхээ хүрээнд 2500 орчим хүний ажлын байраар хангаж буй.
Тэрээр өчигдөр Баянзүрх худалдааны төвийн нийт түрээслэгчидтэйгээ уулзалт зохион байгуулж, эмэгтэйчүүдээ цаг ямагт дэмжин, өрх толгойлсон, ажилгүй эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахад өөрийн оюун сэтгэл, гар биеэ дайчлан оролцоно гэдгээ мэдэгдлээ. Нэг ёсондоо “Ажилтай, орлоготой Монгол хүнийг хэрхэн дэмжиж” ажиллах вэ гэдэг түүний өдөр бүр санаагаа чилээдэг зүйл ажээ. Түүнчлэн гэр бүлүүдийг дэмжиж, тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө ажиллана гэдгээ ч хэлсэн.
Тийм ч учраас нэр дэвшигч И.Нарантуяа “Аз жаргалтай гэр бүл, Амар тайван Монгол” гэсэн уриатайгаар энэ удаагийн 2012 оны сонгуульд нэр дэвшиж байгаа юм. Түүний түрээслэгчидтэйгээ хийсэн уулзалт халуун дулаан уур амьсгал, дотно байдал дунд болж өндөрлөсөн юм.
Дашрамд дурдахад тэрээр “Гэр бүл клуб”-ийг санаачлан өнөөгийн Монгол гэр бүл дэх “ачааны” хүндийг үүрч яваа эмэгтэйчүүд болон үр хойчийнхоо аюулгүй, тайван амгалан амьдралд тус нэмэр болохуйц бодлого боловсруулах, эмэгтэйчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэхэд тус клубийн зорилго оршдог.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй